АХЛАХ МЕХАНИК ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн тоног төхөрөмж, багаж хэрэгсэл, машин механизмийн хөдөлгүүр, системийн аюулгүй, оновчтой ажиллагааг хангахад шаардлагатай хяналтын норм стандартыг хамтран тогтоох, мөрдөж ажиллах, дэг журам тогтоох, хяналт тавих.
- Үйлдвэрийн техник нөхцөл, зааварчилгаа, боловсруулах, шаардагдах материал, тоног төхөөрөмжийн хүчин чадал суурь төхөөрөмжийн байрлал, зохион байгуулалтыг тодорхойлох.
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг зохион байгуулах хуваарь график гаргах, оновчтой төлөвлөлт хийх.
- Механик инженер, засварчин, цахилгаанчин гагнуурчдыг бүхэлд нь удирдаж, зааварчилгаа өгч, шаардлага тавьж ажиллах бөгөөд тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгслийг бүхэлд нь хариуцаж, бүртгэл хөтөлж буйд хяналт тавих.
- Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх бүх талын арга хэмжээ авах, осол зөрчлийг судлах багт орж ажиллаж дүгнэлтийг компанийн удирдлагад мэдэгдэж түүнийг давтан гаргахгүй байх талаар ажил зохион байгуулахад оролцох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженерингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн удирдлагаар суралцсан бол давуу тал болно
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил, үүнээс 3-аас дээш жил удирдах түвшинд ил уул уурхай, барилга, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай
- Үйлдвэр, ил уул уурхайн машин механизмын талаар өргөн мэдлэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, хүнтэй харилцах харилцааны өндөр мэдрэмжтэй, хариуцлага хүлээх чадвартай
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.