Хөргөлтийн тоног төхөөрөмж хариуцсан Ахлах Инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөргүүр, хөлдөөгч, төвлөрсөн болон тусгай зориулалтын хөргөлтийн системүүдийн тогтмол үзлэг, урьдчилан сэргийлэх засвар хийх
- Эвдрэл гарсан тохиолдолд шуурхай оношилж, засвар зохион байгуулах
- Хөргөлтийн төхөөрөмжийн эвдрэлийн бүртгэл, түүхийг хөтлөх
- Тоног төхөөрөмж сонгох, захиалах, нийлүүлэгчтэй харилцах, угсралтын ажлыг хянах
- Хуучин тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөрөнгө оруулалтын санал гаргах
- Хөргөлтийн шингэн, фреон, цахилгааны хэрэглээнд аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлэх
- Засвар үйлчилгээний сарын/улирлын тайлан, гүйцэтгэл, гэмтэл гарсан шалтгааны дүн шинжилгээ гаргах
- Хөргөлтийн инженер, техникчдийг удирдан чиглүүлэх, хуваарь гаргах
- Шинэ ажилчдад зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хөргөлтийн инженер, дулаан хангамж, цахилгаан, эсвэл техникийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш
- Хөргөлтийн системтэй ажилласан 3-5 жилийн туршлагатай
- Ахлах түвшинд ажилласан бол давуу
- Хөргөлтийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, засвар, оношилгооны мэдлэгтэй
- Цахилгаан, хяналтын самбар, датчик, термостат зэргийг ойлгодог
- CAD, техник хяналтын програм хангамж дээр ажиллах чадвартай
- Баг удирдах, зааварчилгаа өгөх чадвартай
- Харилцаа сайтай, хариуцлагатай, засвар үйлчилгээний системтэй ажилладаг
Нэмэлт мэдээлэл
Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
- Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
- Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
- Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
- Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.