Салбарын борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, борлуулалтын сувгуудад хуваарилах, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллах.
Борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй удирдан явуулах.
Компанийн батлагдсан бүтцийн дагуу борлуулалтын албаны ажиллах хүч, хүний нөөцийн орон тоог төлөвлөж нэгдсэн баг хамт олноо зохион байгуулж удирдлагаар хангаж ажиллах.
Компаниас батлагдсан бүтээгдэхүүний үнэ, урамшууллыг хэрэгжилтэнд хяналт тавих.
Жил болон Сар бүрийн төлөвлөгөөний биелэлтийг хангахад чиглэн ажиллаж гүйцэтгэлд 7 хоног, сар бүрээр хяналт тавих, идэвхжүүлэх, биелэлтийн мэдээг холбогдох албан тушаалтнуудад мэдээллэх.
Барааны нөөцийг борлуулалтын сувгуудад оновчтой хуваарилах, барааны эргэцэд хяналт тавих.
Борлуулалтын суваг, бүс маршрутыг шинээр зохион байгуулах, борлуулалтын ажилтнуудыг хуваарилах, ажилд томилох замаар дотоодын борлуулалтын үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх, ажлын үр дүнг хянах.
Үзэсгэлэн худалдаа, эвэнтүүдэд маркетингийн албатай хамтран зохион байгуулж оролцох.
Хөдөө орон нутгийн гэрээт борлуулагч нарыг сонгон шалгаруулж гэрээ хийж хамтран ажиллах.
Борлуулалтын тайлан мэдээг авч нэгтгэж дүн шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, мэдээллийн урсгалыг удирдах.
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Бизнесийн удирдлага, худалдаа, борлуулалтын чиглэлийн мэргэжил эзэмшсэн,
- Худалдаа, борлуулалтын чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
- MS оффисийн программууд дээр чөлөөтэй ажилладаг,
- Борлуулалтын дүн шинжилгээ хийж, тоо бүртгэл дээр ажиллах чадвартай,
- Хэл ярианы чадвар сайтай, ажлаа тайлагнах ур чадвартай,
- Удирдах, манлайлах ур чадвартай
- Шинийг санаачлагч, эцсийн үр дүнгийн төлөө ажилладаг зан чанартай,
Бид танд:
Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчидтой утсаар холбогдох болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.