Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, оношлогоо, эмчилгээнд туслах, оролцох.
Өвчтөнд эмчилгээ, үйлчилгээг зөв ойлгуулах, мэдээлэл өгөх.
Эмчилгээний өмнөх болон дараах сувилгааны аргуудыг зөв хэрэглэж, өвчтөнийг хянах.
Ариун чанар, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, хэрэгслийн ариутгал, бэлэн байдлыг хангах.
ЧХХ чиглэлээр тусгай багаж, тоног төхөөрөмжийг зөв хэрэглэж, арчлах, бүртгэл хөтлөх.
Амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчтэй холбоотой сувилахуйн тусламжийг бүрэн, цаг тухайд нь үзүүлэх.
Өвчтөний эрүүл мэндийн анхан шатны мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэх, сувилахуйн түүх хөтлөх.
Эмчилгээний явцын ажиглалт хийж, эмчид мэдээлэх, шаардлагатай тохиолдолд яаралтай арга хэмжээ авах.
Сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрт идэвхтэй оролцож, мэдлэг ур чадвараа тогтмол сайжруулах.
Хамт олонтой зөв харилцаа тогтоож, багаар үр дүнтэй ажиллах.
Боловсрол: Сувилагч мэргэжлээр дээд боловсролтой, мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрөлтэй.
Туршлага: Чих, хамар, хоолойн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Мэдлэг, чадвар:
ЧХХ-ийн өвчний онцлог, тусламж үйлчилгээний талаар мэдлэгтэй.
Ариун чанар, халдвар хамгааллын дэглэм баримтлах чадвартай.
Эмнэлгийн багаж хэрэгсэл, төхөөрөмжийг зөв хэрэглэх, хянах чадвартай.
Өвчтөнтэй зөв харилцах, сэтгэл зүйчийн чадвартай, мэдээлэл өгөх ур чадвартай.
Хувийн чанар:
Хариуцлагатай, цэвэрч нямбай, анхааралтай.
Түргэн шуурхай, багаар ажиллах чадвартай.
Ёс зүйтэй, ажилдаа үнэнч ханддаг.
Бүрдүүлэх материал:
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.