Ээлжийн техникч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Удирдлагын заавраар болон төлөвлөгөөт ажлын хүрээнд аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын дагуу техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавиж, илэрсэн зөрчлийг арилгах;
- Техник, тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааны тохиргоо үйлчилгээ хийж, эвдрэл гэмтлийг мэргэжлийн түвшинд оношлон засварлах
- Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, тосолгооны ажлыг операторын хамт стандартын дагуу гүйцэтгэх, ажлын чанар байдалд хяналт тавьж ажиллах
- Эвдэрч гэмтсэн механизм, эд ангийг задлаж угсрах, эвдэрсэн эд ангийг солих, тохируулах болон зарим боломжтой эд анги, деталийг сэргээн засварлах
- Удирдлагаас өгсөн компаний үйл ажиллагаатай холбоотой бусад үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
- Үйлдвэрийн уур, ус, эрчим хүчний зарцуулалтыг хянах дотоод хяналтын тоолох төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, заалтуудын бүртгэлийг хөтлөх
- Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн бусад эд хогшил, туслах хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлах, шинээр суурилуулж байрлуулах ажлыг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженер, автомашины засвар үйлчилгээний чиглэлээр бакалавр болон адилтгах мэргэжлийн сертификаттай
- Автомашины засвар үйлчилгээ, механик чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно
- Багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
1. Ажлын ачаалал даах чадвартай.2. Багаар ажиллах, хөрвөн ажиллах чавдартай.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.