Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүтээгдэхүүнийг төлөвлөсөн хугацаанд, батлагдсан технологийн горимын дагуу, стандартын шаардлага хангахуйцаар үйлдвэрлэхэд технологийн хяналтыг, түүхий эд материал болон бэлэн бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, тухайн ээлжийн ажлын зохион байгуулалтыг хийж ажиллана.
- Хүнсний технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Ээлжийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах чадвартай
- Суралцах, богино хугацаанд дасан зохицох чадвартай
Ажлын цаг: 4 ээлжээр ажиллана.
Өдрийн ээлж: 08:00 - 19:00 цаг
Шөнийн ээлж: 19:00 - 08:00 цаг
Унаа: Ажилчдын унаа 5 шар, Нисэх, 13-р хороолол чиглэлд явна.
Бусад хөнгөлөлт хангамжийг компанийн дотоод журмаар зохицуулна.