Тооцооны нягтлан бодогч ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой санхүүгийн бүртгэл, тайлан мэдээ гаргах, эд хөрөнгийн бүртгэл хөтлөх
- Харилцагчтай тооцоо нийлэх
- Өглөг, авлагын бүртгэл хөтлөх, журналын бичилт хийх
- Өдөр тутмын гүйлгээ, бараа материалын бичилт хийх
- Удирдлагыг санхүү, нягтлан бодох чиглэлийн хүрээнд мэдээллээр хангах
- Санхүүгийн анхан шатны баримт бичгүүдийг бүрдүүлэн үдэж хавтаслах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай Diamond программ дээр ажиллаж байсан бол давуу талтай
- Цаашид тогтвортой ажиллах сонирхолтой
- Ажлын ачаалал даах чадвартай
- БЗД-т гэртэй бол сайн.
Нэмэлт мэдээлэл
Таныг тухтай орчин, найрсаг хамт олонтой ажиллах боломж хүлээж байна.
Жич: Унааны мөнгө олгоно, хоол дотроо цайны газартай.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.