БИЗНЕС АНАЛИСТ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бизнесийн үйл явц, ажлын урсгал, системийг шинжилж, сайжруулах боломжийг тодорхойлох;
- Оролцогч талуудаас бизнесийн шаардлагыг цуглуулж, баримтжуулах;
- Зах зээлийн судалгаа болон өгөгдлийн шинжилгээ хийх;
- Удирдлагад зориулсан тайлан, хяналтын самбар (dashboard), танилцуулга боловсруулах;
- Мэдээллийн технологийн болон хөгжүүлэлтийн багтай хамтран шийдэл боловсруулах;
- Гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг (KPIs) хянаж, хэрэгжүүлэх зөвлөмж гаргах;
- Төсөл, эрсдэлийн үнэлгээ болон стратегийн төлөвлөгөө боловсруулахад оролцох.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Мэдээллийн технологи, Санхүү менежмент, Эдийн засаг, Төслийн менежмент зэрэг чиглэлээр дээд боловсролтой;
- Бизнес анализ, зөвлөх үйлчилгээ эсвэл ижил төстэй чиглэлээр ажилласан 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай;
- Аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай;
- Excel, Power BI, Jupiter Notebook зэрэг дата анализын холбогдох хэрэгслүүд дээр ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр ур чадвартай, оролцогч талуудтай үр дүнтэй ажиллах чадвартай;
- Хурдтай, олон талт орчинд ажиллах чадвартай;
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй;
- Agile/Scrum арга зүйгээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Яагаад бидэнтэй нэгдэх вэ?
- Карьер өсөх боломж;
- Эвсэг, хамтын ажиллагаатай баг хамт олон;
- Олон төрлийн төсөл, салбарт ажиллах туршлага;
- Уян хатан ажлын цагийн систем.
Ажиллах хаяг: 120 мянгат, Тэмээтэй хөшөөний зүүн хойд талд, Режис Плэйс оффист ажиллах ба ажлын орчин нөхцөл ая тухтай, найрсаг, залуу хамт олонтой ажиллана.
Ажлын 5 өдөртэй, ажлын цаг: Эхлэх 8:00 -10:00, Дуусах 17:00 -19:00
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75059911, 99023281, 99069896
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.