Олон салбарын, сонирхолтой ТӨСЛҮҮДийг удирдаж ажиллах бөгөөд маркетинг & брэнд стратеги, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон нийттэй харилцах чиглэлээр өөрийгөө сорихыг хүсвэл BSP багт нэгдээрэй.
Бат Солюшн Партнерс компани (Bat Solution Partners) нь маркетинг & брэндинг стратеги, олон нийттэй харилцах стратеги, бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа маркетингийн агентлаг юм.
FMCG, харилцаа холбоо, барилга байгууламж, банк санхүү, даатгал, финтек, ЖДҮ, мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд зэрэг олон салбарын маркетингийн төслүүд дээр дотоодын болон үндэстэн дамнасан тэргүүлэгч групп компани, старт-апуудаас гадна төр засгийн болон ОУ-ын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байгаа агентлаг юм.