ЭМАА, АБ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР-Уурхайд
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг тодорхойлох, боловсруулах, компанийн ХАБЭА-н бодлогыг төслийн талбайд хэрэгжүүлэх
- Төслийн үйл ажиллагааны бүх түвшинд ХАБЭА-н хэрэгжилтийг хангуулах ажлыг бүхэлд нь удирдах, компанийн нийт ажилтнууд болон гэрээт компанийн ажилтнуудыг өдөр тутмын үйл ажиллагаанд байнга хэвшүүлэн ажиллах зан үйлийг бий болгоход анхаарах
- ХАБЭА-н хэлтсийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ХАБЭА-н багийг шууд удирдлагаар хангах, хэлтсийн ажилтнуудын хүний нөөцийн болон хүний хөгжлийн асуудалтай холбоотой бүхий л үйл ажиллагаануудыг удирдан зохион байгуулах,
- Бусад удирдлагаас өгсөн төслийн биелэлттэй холбоотой үүрэг даалгаврууд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Төслийн менежмент болон холбогдох инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Монгол улсын ХАБЭА-н мэргэжлийн үнэмлэх, сертификаттай
- Уул уурхай, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын төслүүдэд ХАБЭА-н чиглэлээр 8 ба түүнээс дээш жил баг хамт олныг удирдан ажиллаж байсан
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Уурхайд 14/14 ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.