ТАТВАРЫН НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Холбогдох хууль, дүрмийн дагуу толгой компанийн бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, үнэн зөв тайлагнах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих
- Охин компаниудын татварын тайлангуудад хяналт тавих, удирдлага, зөвлөмжөөр хангах
- Аудит болон Татварын байгууллагын санхүү болон татварын тайлангийн хяналт шалгалтыг хариуцах
- Татвартай холбоотой асуудлуудыг хууль журмын дагуу шийдвэрлэх, нэмэлт өөрчлөлт шинэчлэлийг судлах
- Тооцооны нягтлан бодогчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, санхүүгийн болон татварын дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, дүгнэлт гарган удирдлагуудад тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ, санхүү, татварын чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 5-оос дээш жил ажилсан байх
- Татварын мэргэшсэн зөвлөх болон Мэргэшсэн нягтлан бодогч байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, сайжруулалт хийх ур чадвартай байх
- Үнэлгээ, аудитын сургалт-д хамрагдсан бол – давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа,
- Уян хатан ажлын цаг
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.