Тээвэр, ложистикийн албаны дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сүү худалдан авах болон бүтээгдэхүүн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих,
- Авто машины арчилгаа, ашиглалтын хугацааг уртасгах бодлогыг хэрэгжүүлж ажиллах,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийлгүүлэх, шаардлагатай засварын үйл ажиллагааг төлөвлөх, оновчтой зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих,
- Байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг хангахуйц тээврийн хэрэгслийн шаардлагыг тодорхойлох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах
- Шаардлагатай дүрэм журам боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих,
- Авто тээвэртэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах,
- Бусад
Ажлын байранд тавигдах шаардлага
- Авто механик, инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, тайлагнах, манлайлах ур чадвартай
- Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.