HabiDo бүтээгдэхүүнийг стратегийн түвшинд хөгжүүлэх
Бүтээгдэхүүний төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих
Хэрэглэгчдийг татах, оролцоог нэмэгдүүлэх
Хамтын ажиллагааг өргөжүүлэх
Бидний хайж байгаа хүн:
- Том зүйлд тэмүүлдэг, бүтээлч, шинийг сэтгэгч.
- Шийдэл хайж, саадыг давж, хариуцлага хүлээхэд бэлэн.
- Хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг анзаарч, хэрэгжүүлж чаддаг.
Мэргэжлийн ур чадвар:
- Бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, маркетинг эсвэл холбогдох салбарт бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн туршлага сайжруулалтад дор хаяж 3 жилийн ажлын туршлагатай.
- Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай.
Удирдлага болон стратеги төлөвлөлтийн чадвар:
- Бүтээгдэхүүний стратеги боловсруулах, хэрэгжүүлэх ур чадвартай.
- Баг удирдаж, олон чиглэлд зэрэг ажлыг зохион байгуулах чадвартай.
- Зорилго тавьж, түүнд хүрэх замыг тодорхойлох чадвартай.
Хувь хүний онцлог, ур чадвар:
- Өөрийгөө хөгжүүлэгч, санаачилгатай, бусдыг урамшуулан манлайлагч.
- Бүтээлч, инновацилаг сэтгэлгээтэй.
- Асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай.
- Хурдацтай өөрчлөлтийн үед шийдлийг түрүүлж хардаг.
Давуу тал болно:
- Дижитал бүтээгдэхүүнтэй ажиллаж байсан туршлагатай.
- Agile, Scrum зэрэг хөгжүүлэлтийн аргачлалын талаар мэдлэгтэй.
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Ажлын уян хатан цаг: 8-10 хооронд ажлаа эхлүүлэх
- Burnout day: Сэтгэл зүйдээ анхаарахад зориулсан сардаа 1 удаагийн зайнаас ажиллах чөлөө
- Period Day: Эмэгтэй ажилчид сардаа 1 удаа зайнаас ажиллах
- Zeely app: Ажилтны хөнгөлөлттэй зээлийн боломж
- Залуучуудад Ээлтэй Байгууллага: 2023 оны Good workplace Awards-н "Good Workplace for Youth" шагнал
Бидний дараагийн амжилтын түлхүүр та байж магадгүй! Хамтдаа гайхалтай зүйл бүтээе.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.