Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо Тээвэрчдийн гудамж, "Дельта Фүүдс"-ийн байр

Хүнсний технологич /Ажлын цаг 07-15 цаг/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

1. Хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг технологийн дагуу явуулж, шаардлагатай бичиг баримт боловсруулах,

2. Хоол үйлдвэрлэлээс гадна хөлдөөсөн ногооны савалгааны үйлдвэрлэлийн ажлыг өдөр тутамдаа хариуцан ажиллах

3. Үйлдвэрлэж буй, савлаж буй бүтээгдэхүүний чанар өнгө үзэмжинд анхаарч ажиллах,

3. Цехийн ажилтнуудыг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах,

4. Шинээр гаргах бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд анхаарч санаачилгатай ажиллах,

5. Ажлын байранд ХАБЭА-н зааварчилгаа өгч, мөрдөж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ, ТУРШЛАГЫН ХУВЬД:

- Хоол зүйч, хүнсний технологич мэргэжлээр коллеж болон их сургууль төгссөн

- Мэргэжлийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан,

- Мэргэжилээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай,

УР ЧАДВАРЫН ХУВЬД:

- MS оффисийн болон борлуулалтын программуудыг бүрэн эзэмшсэн,

- Хүнсний технологийн карт зохиож, хөтлөх чадвартай,

- Англи хэлний бичгийн чадвар сайтай, 

- Гүйцэтгэлээ илтгэх, тайлагнах чадвар сайтай,

- Дүн шинжилгээ, тоо бүртгэл дээр ажиллах чадвар сайтай. 

ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД:

- Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах сонирхолтой, хоббитой,

- Бие даан ажиллах чадвартай,

- Шинийг санаачлагч, эцсийн үр дүнгийн төлөө ажиллах чадвартай.

 

 

 

Нэмэлт мэдээлэл

Сонгон шалгаруулалтын процесс:

- Анкетны шалгаруулалт + анхан шатны ярилцлага,

- IQ тест + хоёрдугаар шатны ярилцлага гэсэн дарааллаар шалгаруулалт хийнэ. 

 

Дельта Холдингийн салбар компани Монгол Грийн Фармер ХХКд удирдлаган доороо 10 хүнтэй баг хариуцаж ажиллана. 

Өөрийн ширээ, сандал, хавтсан комьютертэй байна. 

Ажлын цаг 07:00- 15:00 цаг хүртэл /Ажлын байр, үйлдвэрлэх бүтээгдэхүүнээс шалтгаалж цагийн хуваарьт өөрчлөлт орж болно.

Цалинг таны туршлага, мэдлэг, гүйцэтгэлээс хамаарч тохиролцох боломжтой.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин2,100,000 - 2,500,000

Холбоо барих

Утас99901939

Зарын хугацаа

Зар нийтэлсэн огноо2023-01-23 08:40
© Дельта Холдинг. 1998-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.