Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж М-плаза 11 давхар, Монос Группийн байр

Бизнес хөгжлийн менежер /Грийн гэйт интернэйшнл/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, бизнесийн тэлэлтийн шинэ санаа гаргах, хэрэгжүүлэх, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх
  • Компанийн бизнесийн хөгжлийн бодлогын төлөвлөлтийг хийх, стратегийн төлөвлөлтүүдийг хийх, хэрэгжилтийн ханган ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Бие даан төсөл боловсруулах, явцыг хянах, дүр дүнг тайлагнах ур чадвартай
  • Эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн судалгааны дата анализ дээр дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, шинийг санаачлагч, хариуцлагатай
  • Бизнес хөгжил, төслийн менежерээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Монголын хамгийн том эмийн сангийн сүлжээг эзэмшигч Монос Улаанбаатар ХХК 2013 оноос эхлэн Монголын иргэд хэрэглэгчдэд олон улсын чанар стандартын шалгуурыг хангасан үндэстэн дамнасан брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан ирсэн. Ингэхдээ Монос группийн эрхэм зорилгод тулгуурлан эрүүл мэндэд хамгийн өндөр ач тустай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорин ажилласан. Улмаар манай импортын брэндүүд чанар аюулгүй байдлаараа Монголын хэрэглэгчдэд төдийгүй Эрүүл мэндийн байгууллагуудад сайшаагдан импортын бизнес маань жилээс жилд өргөжин тэлсээр 2018 онд импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийг байгуулан Монос группийн залуухан компаниудын нэг болон өрх тусгаарлан гарсан билээ.

Одоогоор эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний нийт 23 брэндийг 10 гаруй улсаас оруулан ирж Монос эмийн сан, томоохон сүлжээ дэлгүүрүүд болон эмнэлгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Цаашид үйл ажиллагаагаа тэлэн, боловсон хүчнээ улам чадваржуулж Монгол улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүртээмжтэй түгээж, эрүүл саруул, аз жаргалтай ирээдүйг хамтдаа цогцлоон ажиллахаар зорьж байгаа компанийн нэг болохыг урьж байна.

Ажлын газрын байршил: Чингэлтэй дүүрэг Pearl Tower А хаалга 13 давхар

Утас: 99132413, 77130101

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

Утас77130101, 88021523

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-08-03 11:15

Энэ салбарын бусад зарууд

  1. Худалдааны төлөөлөгчНаран Фүүдс ХХК
  2. Захиалгын менежерТэнгэрийн Хишиг
  3. Борлуулалт хариуцсан ажилтанФрэш Пак ХХК
  4. Үл хөдлөх хөрөнгийн зууч /REAL ESTATE AGENT/РЕМАКС Платин
  5. Худалдааны төлөөлөгч /эр/- Зах, Хөдөө орон нутагНаран Трейд ХХК
  6. Сэрээт өргөгчийн жолооч ажилд авнаМаксимус дистрибьюшн ХХК
  7. Байцаагч , зохион байгуулагчНарантуул Групп
  8. Хангамжийн ажилтанКюүклинк ХХК
  9. Захиргааны ажилтанНаран Фүүдс ХХК
  10. ХҮРГЭЛТИЙН ЖОЛООЧБэст Компьютерс Технологи ХХК
  11. Кассчин супермаркетынБСБ Сервис ХХК
  12. ЭМЧ ТӨЛӨӨЛӨГЧНано Интернэйшнл ХХК
  13. Санхүүгийн шинжээчАлтан Жолоо Импекс ХХК
  14. Худалдааны зөвлөхЭхлэл Брэнд ХХК
  15. Гадаад худалдааны мэргэжилтэн /Хятад хэлтэй/Лонг вэй транс трейд ХХК
  16. Түгээлтийн жолоочБОСА Холдинг ХХК
  17. Худалдааны зөвлөхНаран Их Дэлгүүр ХХК
  18. Худалдааны зөвлөх, борлуулагч /УБ хотод/Эрдэнэт хивс ХХК
  19. Агуулах хариуцсан няравЖи энд Жи интернэйшнл ХХК
  20. ГАДАААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕРСод Монгол Групп
© Монос Групп. 1990-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.