Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Бүрдүүлэлтийн аян
СБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605

САЛБАРЫН ХАРИУЦСАН ДАРГА

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Дэлгүүрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилллах 
  2. Дэлгүүрийн борлуулалтыг өсгөх санал санаачлага гаргах. 
  3. Барааны өрөлт хураалт, дүүргэлт, үнэ код тавилт, бараа материалын хадгалалт, түгээлт болон барааны хугацааг тогтмол хянах
  4. Дэлгүүрийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ирцийн бүртгэлд хяналт тавих, ээлжийн хуваарийн зохицуулалт хийх.
  5. Ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  6. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах тал дээр үүрэг даалгавар өгч ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бизнесийн удирдлага, Худалдаа, Санхүү, Хүнсний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай
  3. Удирдан зохион байгуулах чадвартай /Удирдан зохион байгуулах албан тушаалд 2-ээс жил ажилласан байх/
  4. Шинийг санаачлагч, бүтээлч байх
  5. Харилцааны чадвартай /Ойлгох, хүлээцтэй сонсох, нээлттэй харилцах гэх мэт/
  6. Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  7. 30-аас дээш настай

Нэмэлт мэдээлэл

           "Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн төдийгүй Төр засгаас биднийг үнэлсэн үнэлгээ юм. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрийн хувь нэмэрийг оруулан, илүү ихийг бүтээхийн төлөө монгол хүний оюун ухаан, авьяас чадварыг дайчлан ажиллаж байгаадаа баяртай байдаг.

          "Алтан Жолоо Трейд" ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах тус хүнсний сүлжээ дэлгүүр нь 1997 онд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.

         “Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.

“Сансар” сүлжээ дэлгүүрийн 600 гаруй ажилтан, албан хаагчид бид хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, тохилог орчинд, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягСБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605
Утас88010477

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-05-04 13:52

Энэ салбарын бусад зарууд

  1. ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /ХӨВСГӨЛ САЛБАРТ/Нэкст Групп XXK
  2. Зохион байгуулагч ажилд авнаТэнгэр ХХК
  3. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР /АВСТРАЛИ УЛСАД АЖИЛЛАХ/Говь ХК
  4. ЦахилгаанчинАрвайн Үндэс ХХК
  5. БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН"Тэнгэрлэг Эх Орон" ХХК
  6. Бренд бүтээгдэхүүний худалдааны зөвлөхТэнгэр Алтай Трейд ХХК
  7. НЯРАВ /НАРНЫ ЗАМЫН САЛБАРТ/Миний Дэлгүүр ХХК
  8. Борлуулалтын ЗохицуулагчЦбон ХХК
  9. БорлуулагчСуман гүн трейд ХХК
  10. Худалдааны зөвлөх /Англи хэлтэй/БОСА Холдинг ХХК
  11. Худалдааны зөвлөхМөнхийн Гэрэл Өнхрүүш ХХК
  12. Оператор ажилд авна.ХӨДӨЛМӨР БҮТЭЭГЧ ХХК
  13. АГУУЛАХЫН БЭЛТГЭГЧМонос Групп
  14. Түгээлтийн ЖолоочЗуут ХХК
  15. Гадаад худалдааны мэргэжилтэн /Англи, Орос хэлтэй/Таван Богд Интернэйшнл ХХК
  16. Худалдаа төлөөлөгч /Дорнод аймагтБаясах Интернэйшнл ХХК
  17. Борлуулалтын менежер"Тайвань байк" ХХК
  18. БорлуулагчШувуутайн гол ХХК
  19. Нягтлан бодогчТалх Чихэр ХК
  20. Маркетингийн менежер"Да Хүрээ Трейд" ХХК
© Сансар. 1997-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.