Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Компаний гадаад болон маркетингийн бодлого, төлөвлөгөөг боловсруулах;
Компаний маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтэнд хяналт тави;
Хамтран ажиллаж буй маркетингийн болон бусад мэргэжлийн компаниудтай компанийг төлөөлж харилцах, ажлын гүйцэтгэл, хэрэгжилтэнд хяналт тавих;
Компаний брэндийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх санал санаачлага гаргах;
Анхдагч болон хоёрдагч өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх;
Маркетингийн бусад үйл ажиллагаанд оролцох;
Бизнесийн удирдлага болон маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
Барилгын салбарын талаар ойлголт, мэдлэгтэй бол давуу тал болно.Ажлын уялдаа холбоог зөв зохион байгуулж, шаардлага тавьж ажиллах чадвартай;
Шинийг санаачлагч сэтгэлгээтэй;
Бусадтай харилцах, багаар ажиллах чадвартай байх;
Бие даан судалгаа шинжилгээ хийж тайлагнах ур чадвартай байх;
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;