Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Дэлгэрэнгүй
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө "Монголын Алт" ХХК-ийн төв байр

ЗАХ ЗЭЭЛ СУДЛААЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлох, хэрэглээний онцлогийг зорилтот зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулан судлах, брэндийн судалгаа хийх, 
  • Бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг тодорхойлох, тэдгээрийн зах зээлийн багтаамж (эрэлт, нийлүүлэлт)-ийг үнэн зөв тодорхойлох,  
  • Бүтээгдэхүүний хэрэглэгчийн зан төлөв, сэтгэл ханамжийн судалгааг гүйцэтгэх, хэрэглэгчийн хүрээг нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгч олох, эцсийн хэрэглэгчтэй холбогдох, Бүтээгдэхүүний зорилтот зах зээлийн үнэ ханшийн судалгааг тогтмол хийх, 
  • Худалдан авагч, харилцагч компаниудын талаарх судалгааг тогтмол гүйцэтгэх, тэдгээрийн талаар суурь мэдээллийн бааз үүсгэх, 
  • Олон улсын эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт шинэчлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд нэвтэрч буй шинэ арга барил, чиг хандлага, тэдгээртэй холбоотой хууль тогтоомж, бодлого зохицуулалтыг судлах  

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эдийн засагч, нягтлан бодогч, олон улсын худалдаа, гадаад харилцаа, статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгаа, тоон шинжилгээний чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Англи болон Хятад хэлний аль нэг дунд шатны мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай харилцааны өндөр соёлтой байх

Нэмэлт мэдээлэл

Таныг ажлын тав тухтай орчин, өсөж дэвших боломж, найрсаг хамт олон хүлээж байна. 

Танд амжилт хүсье

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,800,000 - 2,100,000

Холбоо барих

Утас70107482

Зарын хугацаа

Зар нийтэлсэн огноо2023-05-24 16:50
© Монголын Алт групп. 1993-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.