Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

BI developer

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Алба, хэлтэс нэгжүүдийн шийдвэр гаргалтыг оновчтой, хурдтай байлгахын тулд шаардлагатай байгаа BI аналитик тайлангийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, хөгжүүлэлтийг төлөвлөх,
  • Шаардлагын дагуу BI тайланг BI багаж ашиглан түргэн шуурхай, иж бүрэн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэн тестлэх, холбогдох эзэн биед хүлээлгэн өгөх,
  • BI тайланд нэмэлт өөрчлөлт, засвар оруулах, тайлангийн тооцооллын гүйцэтгэлийг сайжруулах, харагдац байдал, өнгө үзэмж, хэрэглээний боломжийг төгөлдөржүүлэх
  • Компанийн хэвтээ болон босоо түвшинд BI тайлан хэрэглэгчдийн эрхийн тохиргоог зөв зохион байгуулах, тохируулах, тохиргоог шинэчлэх, хянах
  • Тайлан ашиглах гарын авлага, өгөгдлийн тайлбар, хөгжүүлэлтийн түүх зэрэг баримт бичгийг цаг тухай бүрд нь боловсруулах, шинэчлэх
  • Систем хоорондын өгөгдлийн урсгалыг хянаж, өгөгдлийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв эсэхэд хяналт тавьж ажиллана.
  • Integration-ы шийдлүүдтэй холбоотой өгөгдлийн өөрчлөлт, нэмэлт сайжруулалт зэргийн шаардлагыг нарийн гаргаж хөгжүүлэлтийн багтай хамт үйл ажиллагаанд нэвтрүүлэх
  • Бусад алба, нэгж хэлтсийг шаардлагатай өгөгдөл мэдээллээр түргэн шуурхай хангаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү менежмент, мэдээллийн технологи эсвэл математик статистик чиглэлээр бакалаврын зэрэгтэй,
  • Олон төрлийн их хэмжээний өгөгдөл боловсруулж байсан,
  • Анализ, тоон шинжилгээг BI багажууд дээр хийж байсан туршлагатай,
  • Өгөгдөл дүрсжүүлэлт, график дүрслэлийн талаар дунд шатны мэдлэгтэй, Зогсолтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй,
  • Өгөгдлийн баазаас query бичиж шаардлагатай өгөгдлийг гаргаж авч чаддаг,
  • Excel дээр ахисан түвшинд ажилладаг,
  • Одоо байгаа шийдлүүд дээр зохицон ажиллах чадвартай, тогтолцоог сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулдаг.

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК вэ?

  • Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг. 
  • Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
  • Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
  • 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.
  • Ажлын байран дээр танд зайлшгүй хэрэгцээтэй байгаа мэдлэг чадварыг гаднын сургалт, хичээлээр олгох боломжийг компани бүрэн дүүрэн дэмжин ажиллах болно.

Яагаад манай Мэдээлэл Технологийн баг вэ?

  • 300 гаруй дэлгүүр, 7000 гаруй бараа материалын борлуулалтын их өгөгдөл дээр өгөгдлийн шинжилгээ хийж, нуугдмал мэдээллүүдийг ил болгож бизнесийн шийдвэр гаргалтад эерэг нөлөө авчрах чухал ажилд гар бие оролцох том боломжийг танд санал болгож байна;
  • Тоон өгөгдлийг оновчтой хэлбэрээр дүрсжүүлэн, үр дүнг энгийнээр хүнд хялбар ойлгогдохоор түүх болгон өгүүлж сурах;
  • Орчин үеийн нээлттэй эх бүхий технологийн шийдлүүд дээр ажиллах боломж;
  • Шинэ санал санаачлаагаа чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой гагцхүү таны сэтгэлгээ л хязгаар нь байх болно;

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88067742

Зар нийтэлсэн огноо

2025-01-03 09:02

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Борлуулалтын менежерСэнд эм эн ББСБ ХХК
2024-12-23
КАТЕГОРИ МЕНЕЖЕРМоннидер ХХК
2025-01-08
Борлуулалтын менежерЭй Би Өү интернэшнл ХХК
2025-01-08
Санхүүгийн шинжээчВитафит Групп
2025-01-07
Дэлгүүр төлөвлөлтийн мэргэжилтэнПремиум Нэксус ХК
2025-01-03
ХУДАЛДАГЧ,КАСС /УЛААНХУАРАН САЛБАР/Миний Дэлгүүр ХХК
2025-01-13
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ +Ази Фарма ХХК
2024-12-20
Мал эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан менежерМонгол Экуэстрэн
2025-01-03
Худалдааны ажилтанЖүр Үр ХХК
2025-01-14
Мерчиндайзер /Бараа өрөлтийн мэргэжилтэн/Мөнхийн Түншлэл ХХК
2025-01-02
Үйлчилгээний менежер"Суварга буян" ХХК
2025-01-16
Борлуулалтын менежерВертексмон ХХК
2024-12-23
Борлуулалт маркетинг хариуцсан Дэд захиралТаван Богд Групп
2025-01-07
ЛОЖИСТИКИЙН МЕНЕЖЕР-ХЯТАД ХЭЛТЭЙХурд Групп
2025-01-08
Борлуулалтын Менежер – Солонгос хэлтэйПроженекс Эксперт Консалтинг ХХК
2025-01-06
Хөдөө орон нутгийн бүс хариуцсан борлуулалтын менеАЛТАН ЗААН ХХК
2025-01-02
СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ-УДИРДЛАГЫН АКАДЕМИО'реш супермаркет
2025-01-08
НЯРАВЫН ТУСЛАХ /ЭРЭГТЭЙ/Говь ХК
2024-12-24
Борлуулалтын менежерДобу технологи ХХК
2025-01-06
ТҮГЭЭЛТИЙН ТУСЛАХ АЖИЛТАНМакс Групп
2025-01-07

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.