Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Гандан /16040/, Өндөр гэгээн Занабазарын гудамж, 15 тоот

Дотоод аудитор

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Гишүүн болон охин компаниудын үйл ажиллагааны үр ашиг, нийцтэй байдалд дотоод аудитын шалгалт хийх
  • Оновчтой, сайжруулах зөвлөгөө зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангуулах
  • Аудитын төлөвлөгөө гаргах
  • Аудит хийх, дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно
  • Компанийн үйл ажиллагаанд олон талын анализ хийх, удирдлагад тайлагнах ур чадвартай
  • Шударга, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч
  • Логик сэтгэлгээ, асуудлын учир шалтгааныг олж шийдвэрлэх чадвартай
  • Аливааг олон талаас харж дүгнэлт хийх, зөвлөмж боловсруулах ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

Бидэнтэй нэгдсэнээр

 

Ажлын уян хатан цагийн систем /Даваа-Баасан 07:00-16:00 08:00-17:00 09:00-18:00                                                                   гэсэн 3 цагийн сонголттой/

Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем

Амт чанартай, халуун ажилчдын өдрийн хоол /буфет 1,2-р хоол/

Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа /Спорт наадам, Зуны цугларалт, Илтгэлийн уралдаан, Урлагийн наадам, Шинэ жил гэх мэт/

Тохилог дулаан ажлын орчин /Өөрсдийн байртай, ажилчдын авто зогсоолтой/

Карьер өсөх боломж /Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших/

* Шилдэг залуу баг бүрэлдэхүүнд нэгдэх боломжтой.

 

БОСА Холдинг ХХК нь 1996 онд анхны гишүүн компани болох БОСА ХХК-г үүсгэн байгуулснаар зах зээлд “БОСА сүлжээ дэлгүүр” нэрээрээ танигдсан Монголын худалдааны салбарын ууган аж ахуйн нэгжийн нэг юм. БОСА Холдинг ХХК нь өдгөө “сүлжээ дэлгүүр”, “дохиолол харуул хамгаалалт”, “гадаад худалдаа”, “байгалийн эрдэст ус үйлдвэрлэл”, “олон улсын франчайзинг”, “чихэр, амттаны үйлдвэрлэл”-ийн нийт 10 гишүүн компанитай, тухайлбал Michael Kors Superdry Tally Weijl Gipfel зэрэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин2,100,000 - 2,500,000

Холбоо барих

Утас99023529

Зарын хугацаа

Зар нийтэлсэн огноо2023-01-25 10:47
© БОСА Холдинг ХХК. 1996-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.