Хангамжийн ахлах ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хангамжийн хэлтсийн менежерт эсвэл тухайн ажил үүргийг орлон ажиллаж буй удирдах албан тушаалтанд хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй жигд явуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;
- Хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааны зааварчилгаа болон чиглэл өгөх;
- Хангамжийн хэлтсийн менежер эсвэл тухайн ажил үүргийг орлон ажиллаж буй удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу бараа материал судлах, үнэ, чанарын харьцуулалт хийх, гааль, тээвэртэй холбоотой бүхий л үйл ажиллагаануудыг хариуцан хийж гүйцэтгэх, удирдан зохион байгуулах болон хянах;
- Худалдан авалт, гэрээт болон захиалгын ажлуудын төлбөрийн нөхцөл, худалдан авалтын төлөвлөгөө, нэхэмжлэхийг Санхүүгийн холбогдох ажилтанд цаг алдалгүй яаралтай өгөх, тооцоо нийлэх бусад холбогдох төлбөрийн асуудлыг ажилтанд тайлбарлаж өгөх, файл хувийг хадгалан, программд оруулан бүртгэх зэргээр Санхүүгийн хэлтэстэй нягт уялдаж ажиллах,
|
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, санхүү эсвэл инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Уул уурхайн салбарт 2 ба түүнээс дээш жил хангамжийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Тооцоолон бодох, урьдчилан төлөвлөх, судалгаа харьцуулалт хийх чадвартай байх;
- Мэргэжлийн ёс зүйтэй, үнэнч шударга байх;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.