ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан хүний нөөцийн стратеги боловсруулах, хүний нөөцийн үндсэн функцын хүрээнд бүхий л төлөвлөлтийг хийж тухайн хэлтсийг удирдаж ажиллах
- Байгууллагын бүтэц, дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлж батлуулах, танилцуулах
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг оновчтой хэрэгжүүлэхэд бодлогоор хангах, хянах, чиглүүлэх
- Цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээний ажлыг удирдах, сайжруулах
- Хүний нөөцийн шаардлагатай судалгаануудыг хийх, үр дүнг боловсруулах, тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, удирдахуй ухаан болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
Үнэнч шударга, хариуцлагатай
Нэмэлт мэдээлэл
Манай хамт олонтой нэгдсэнээр:
- Залуу, эрч хүчтэй, халуун дулаан хамт олон
- Өрсөлдөхүйц үндсэн цалин + Урамшуулал
- Хангамж /Өглөөний цай, дугаар, хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт урамшуулал гэх мэт/
- Сурч хөгжих, карьер ахих олон төрлийн боломж
- Хотын А зэрэглэлийн тав тухтай оффис
- Ажилтны 6% хүүтэй машин, байр орон сууц худалдан авах зээлэнд хамрагдах
- Ажилтнуудад зориулсан сургалт дамжаа, клүбүүдээр дамжуулан өөрийгөө хөгжүүлэх боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинНэгжийн захирал
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.