Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 1, 8-р хороо, Сити Тауэр, 17 давхар

НИЙЛҮҮЛЭЛТ, ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго

Нийлүүлэлт, логистикийн хэлтсийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд дата мэдээлэл боловсруулж, түүнд дүн шинжилгээ хийж холбогдох хэлтэс нэгжүүдтэй уялдаа холбоог хангаж, нийлүүлэлт, логистикийн үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

 

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Түүхий эд, тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх материалын захиалга, борлуулалтын захиалга, агуулахын үлдэгдлийг баталгаажуулах
  • Тээвэрлэлтийн үед шаардлагатай бүртгэл, бичиг баримтыг хөтлөх, шаардлагатай төр хяналтын байгууллагад хүргэлтийг хийх
  • Түүхий эд, бараа материалын тоо, хуваарилалт, бараа материалын эрэлтийг төлөвлөх
  • Нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангахын тулд агуулахын эргэцийн түвшинг үнэлэх, хянах, холбогдох тайлан мэдээг бэлтгэх
  • Борлуулалтын захиалга системд оруулах, шаардлагатай бол худалдан авах захиалгын бүртгэл хийх
  • Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг агуулахад буулгах, ачих, тээвэрлэх үеийн аюулгүй байдалд хяналт тавих
  • Сар бүрийн эцэст хүлээн авсан ачааны тоо хэмжээ, тээвэрлэлтийн мэдээний тайлан гаргаж тайлагнах
  • Судалгаа, хөгжүүлэлт хийж бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлж үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, тээвэр, логистикийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн
  • Уул уурхайн салбарт тээвэр болон логистикийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
  • Компютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Microsoft Excel, word, outlook, powerpoint г.м
  • ERP дотоод систем дээр ажиллах чадвартай
  • Эерэг, зөв хандлагатай, хүндэтгэлтэй
  • Санаачлагатай, судалгаа шинжилгээ хийх ур чадвартай байх
  • Хууль, дүрэм журмыг мөрдөн ажиллах ёс зүйтэй

Нэмэлт мэдээлэл

Хатуу хөл хорионы дэглэмийн үед бид бүхэн гэрээс ажиллаж байгаа тул шаардлага хангаж буй ажил горилогчидтой зөвхөн утсаар холбогдох болно. 

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 1, 8-р хороо, Сити Тауэр, 17 давхар
Утас7555-6677, 99014491

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-04-21 21:22
© МЕРА. 2001-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.