Хүний нөөцийн салбарын хамгийн том эвент болох хүндээ ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагуудыг тодруулдаг “Good Workplace Awards 2024” арга хэмжээг Mongolian labour market summit: “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор 3 дахь жилдээ Монголын хамгийн том ажлын байрны платформууд болох Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна.
Технологи, инновацын хүчийг ашиглаж, ажилд авах, ажилд орох, ажил хийх соёлыг эрс өөрчлөх, хөдөлмөрийн бүхий л талбарт ил тод, тэгш шударга, эрүүл, ёс зүйтэй, шинэлэг орчин, соёлыг бүрдүүлэх гол зорилгынхоо хүрээнд "GOOD WORKPLACE AWARDS" арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Уг арга хэмжээнд салбар бүрийн экспертүүд хуран чуулж хүний нөөцийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, олон улсын болон дотоодын шилдэг туршлагуудаа солилцдог.
Бүртгэлийн хураамж: Zangia.mn болон Nito.one -ийн дээр гишүүн байгууллага 180,000₮, бусад байгууллага болон хувь хүн 380,000₮-ийн төлбөртэй. /5 тасалбар тутамд +1 тасалбарын урамшуулалтай/
- Төлбөр төлөх данс: 3635147806 /Голомт банк/
- Хүлээн авагчийн нэр: Зангиа Портал ХХК
- Гүйлгээний утга: GWA Утасны дугаар
Хэзээ: 2024.09.27 нд 09:00 цагаас
Бидэнтэй холбогдох: 7272-2202, 8005-2200
Хаяг: Shangri-La Ulaanbaatar, BallroomБүртгэл: 2024-09-25 23:00 хүртэл