17 жилийн дараа эргэн нийлсэн Холливудын алдарт хос өөрсдийн хайрын түүхийг баримтат кино болгон буулгажээ
2 сарын 27. 16:190

Дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар 17 жил өнгөрсөн хойно эргэн нийлсэн нь тухайн үедээ л олон нийтийг шуугиулж байсан билээ.

2003 онд дэлгэцнээ гарсан Gigli гэх киноны зураг авалтын үеэр танилцаж, 2003 ондоо багтан хуримлахаар төлөвлөж байсан ч хуримаа хойшлуулж, 2004 онд бүрмөсөн цуцалж байсан түүхтэй хос хоёрын хувьд 2021 онд буюу 17 жилийн дараа, хэд хэдэн салангид хуримын ёслолын дараагаар эргэн нийлсэн юм. Тэгвэл хос хоёр маань эл хайрын түүхээ баримтат кино болгожээ.

Мягмар гарагт Prime Video стрийминг сувгаар цацагдах тус кино нь “Хэзээ ч ярьж байгаагүй хамгийн агуу хайрын түүх” гэх нэртэй юм.

Тийнхүү киноны трэйлэр цацагдахтай зэрэгцэн бичлэгт Женнифер Лопез, “Би үлдсэн амьдралдаа түүнтэй л байхыг хүсэж байгаагаа мэдэж байсан. Би үүнийг сэтгэлдээ мэдэж л байсан. Гэхдээ надад тэр бүхэн биелэхгүй юм шиг санагдаж байсан нь намайг айлгаж байсан” гэжээ.


Эх сурвалж: In Style

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
82024-4-24 12:25
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Энэтхэг кино 30 жилийн дараа Каннын наадмын дээд шагналд нэр дэвшив
12024-4-12 17:47
Ирэх оны “Оскар-2025” наадмын товыг танилцуулав
2024-4-12 11:50