Өдгөө дуучин Мадонна урлагийн салбарт хүчин зүтгэсний 40 жилийн ойн аялан тоглолтоо хийж, шүтэн бишрэгчдээ баярлуулж буй билээ. Гэвч түүний бүх шүтэн бишрэгчид баяртай байна уу гэвэл үгүй ажээ.
Тодруулбал, 65 настай дуучин маань өнгөрөгч арванхоёрдугаар сарын 13-ы өдөр Брүүклин хотод хийсэн тоглолтдоо 2 цаг 15 минут хоцорсноор түүний тоглолтыг үзсэн 2 хүн шүүхэд түүний эсрэг гомдол гаргасан байна. Тоглолтын хувьд 20:30 минутад эхлэх товтой байсан ч 22:45 минут хүртэл эхлээгүй юм. Улмаар тоглолт цагтаа эхлээгүйгээс болж үзэгчид хайртай дуучныхаа дуулахыг үзэхээр шөнийн 01:00 цаг хүртэл саатжээ.
Үүнээс үүдэн нийтийн тээврээр зорчих байсан үзэгчдэд унаа тэрэгний асуудал үүссэн бөгөөд нийтийн тээвэр явахгүй цагт тоглолт дууссан учир илүү үнэ төлж харих шаардлагатай болсон гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Мөн гомдол гаргасан хүмүүсийн хэлснээр тоглолт лхагва гарагт байсан тул тэд өглөө эрт сэрж, ажил төрлөө зохицуулчихаад тоглолтоо үзэхээр явсан ч дуучны хариуцлагагүй байдлаас үүдэн маргаашийн ажил төрлийг ч цалгардуулж болзошгүй нөхцөл үүссэн гэжээ.
Одоогийн байдлаар бидэнд байгаа мэдээлэл нь энэ тул бид энэ талаар цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Эх сурвалж: UNILAD
Zweri gej oros hamtlagiin toglolt ehleh tsagasa 6han tsag hotsorj bilee
Энэ эмэгтэй н үе дууссан .90ээд онд завхай .шуналтай гд рүмүүс шүүмжилж бсаан.
naad balai ye duusan gedeg yg chin neg l odor tolgoi deer chin buuh vii odoo boli
өнгөрсөн намар Чингис хаан хамтлаг стадионд тоглолт хийх гэж намрын хүйтэн бороон дунд очсон цөөхөн хүнээ ёстой шийтгэсэн шд . Чингис хааныг сонсох гэж очсон биш баахан таних танихгүй дуучдыг сонсож ,бороонд норж даараад ,Жагааг гарч ирж 2,3 дуу дуулангуут нь явсан . Шөнө болчих байгаам чинь. Шүүхэд өгдөг байж дээ.
Зөв
Монголд маань Камертон хамтлаг бас л будлиулсан гэдэг биз дээ...Тоглолт нь эхэлчихсэн мөртлөө,өөрсдөө МCS-н ой дээр оччихсон тоглоод явж байсан гээ биз дээ...
Энэ ч бас бүдүүлэг үйлдэл шүү.
Швэдэд тоглосон тоглолт ялгаагүй 2 цаг хоцорч эхэлсэн. Нээх гоё тоглолт болоогүй . Хүмүүс хүндлээдл үзсэн байх.
Нас дарнаа гэж бдг юм бнлээ