АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
5 сарын 3. 8:090

АНУ-ын Худалдааны яам энэ оны 3-р сард гадаад худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 100 сая ам.доллар буюу 0.1 хувиар буурсан гэж мэдэгдэв.

Гуравдугаар сард АНУ-ын экспорт 257.6 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.3 тэрбум ам.доллароор, импорт 327 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.4 тэрбум ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал 24.1 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 2.2 тэрбум ам.доллароор, Мексиктэй хийсэн худалдааны алдагдал 13.5 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 1.9 тэрбум ам.доллароор тус тус буурсан байна.

АНУ-ын худалдааны алдагдал 2022 оны 3-р сард дээд цэгтээ хүрснээс хойш ерөнхийдөө буурсан хэвээр байгаа ч өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас сэргэх хандлага ажиглагдаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
М.Шумахерын бугуйн цагнуудыг дуудлагаар худалджээ
02024-5-15 13:09
Uber компани Тайванийн хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч Foodpanda платформыг худалдаж авчээ
02024-5-15 8:33
Старлинкийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ
02024-5-13 13:09
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52