Amazon компанийн охин компани болох Fresh хүнсний дэлгүүр орон тооны цомхотгол хийх болжээ
2023, 7 сарын 28. 18:310

Лхагва гарагт CNBC сувгаас мэдээлснээр цахим худалдааны Amazon компанийн охин компани болох Fresh хүнсний дэлгүүрийн салбарууд орон тооны цомхотгол хийх болжээ.

Үйл явдлын хүрээнд тус компаниас мэдээлснээр тэд АНУ дахь сүлжээ дэлгүүрүүдийнхээ бүтэц хийгээд үйл ажиллагааны загварт өөрчлөлт оруулах болсон тул орон тооны цомхотгол хийх болсон гэсэн юм.

Fresh хүнсний дэлгүүрийн хувьд нийт 44 салбар дэлгүүртэй бөгөөд тэдний хэлж байгаагаар орон тооны цомхотгол голдуу тус компанийн “бүсийн удирдлагууд”-ыг хамарна гэжээ.

Amazon компаниас мэдэгдсэнээр орон тооны цомхотголд орсон ажилтнууд компанийн бусад охин компанид өөр албан тушаалд ажил горилж болно гэсэн байна. Тэдний зүгээс өнгөрөгч оноос эхлэн орон тооны цомхотгол хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 27,000 хүнийг орон тооны цомхотголд хамруулаад байгаа юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Tesla-д итгэл хүлээлгэж байсан анхны хөрөнгө оруулагчид нь компанийг орхих болжээ
12024-6-6 9:14
Женсен Хуан: Бид дараагийн 5 жилийн хугацаанд Тайваньд чип дизайны томоохон төвийг байгуулна
02024-6-5 8:23
Nestlé компани ахмад настнуудад зориулсан хүнсний нэмэлт тэжээл үйлдвэрлэнэ
02024-6-5 5:58
Saudi Aramco компанийн 12 тэрбум ам.долларын хувьцаа хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ
02024-6-4 1:24
“Рейнметалл” компани “Боруссиа Дортмунд”-ыг ивээн тэтгэнэ
02024-5-30 12:11
Porsche компанийн Хятад дахь борлуулалт эрс мууджээ
02024-5-30 11:20
Мелинда Гейтс эмэгтэйчүүдийн асуудлуудыг шийдвэрлэхэд 1 тэрбумыг хандивлажээ
2024-5-29 21:37
“Самсунг”-ийн ажилтнууд анх удаа ажил хаяхаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ
02024-5-29 21:32
Хувьцаа нь 1100 ам.долларыг даваад буй Nvidia компани 3 их наядын үнэлгээтэй болоход тун ойрхон иржээ
02024-5-29 13:32