2024/04/24: Тойм мэдээ
4 сарын 25. 10:430

Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна

Дэлхийн цаг уурын байгууллага орон нутгийн цагаар 23-ны өдөр “Азийн цаг уурын байдлын тайлан"-аар дамжуулан дээр дурдсан судалгааны үр дүнг олон нийтэд хүргэсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн онд Ази тивийн гадаргын жилийн дундаж хэм 1991-2020 оны дунджаас цельсийн 0.91 хэмээр өндөр байжээ.

Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ

Тодруулбал орон нутгийн цагаар 22-ны өдөр Нью-Йоркийн валютын захад иенийн нэг ам.доллартай харьцах ханш 154.85 болж өссөн байна.

Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ

“Apple” компанийн Хятад дахь ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны эхний улиралд 19 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Хятадын “Хуавэй” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан нь “Apple”-ийн давамгайлалд нөлөөлсөн байна.

“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ

Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах үйл явцыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) шинжээчдийн баг шалгаж эхэлсэн тухай "Киодо" агентлаг мэдээлжээ.

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Энэтхэгийн хоёр компанид үйлдвэрлэсэн хоол амтлагчуудыг Хонконг, Сингапурт худалдахыг хориглосны дараа Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал, стандартын газар (FSSAI) үндэсний бүх брэндийн хоол амтлагчид хорт бодис байгаа эсэхийг шалгахаар дээж авч эхэлжээ.

“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина

Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани Канадын зүүн нутагт цахилгаан автомашины үйлдвэрээ нээнэ гэж Канадын Засгийн газрын эх сурвалж даваа гарагт “Франс-Пресс” агентлагт мэдээлжээ.

Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ

Дуучин бүсгүй маань нэгэн алтан дүрмийг зөрчсөн нь наадмыг зохион байгуулагчдад торгууль болон буужээ.

Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ

Reddit хуудаснаа хиймэл оюун ухааны технологи сонирхогч нэгэн ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг хиймэл оюун ухаанаар зуруулжээ.

Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ

Маргаан үүсэх болсон шалтгаан нь Adidas компанийн худалдааны тэмдэг болох гурван зэрэгцээ зураас юм. 2022 онд Nike компани хоёр, гурван зураастай хэд хэдэн өмд гаргасан нь зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэн Adidas компани Америкийн брэндийг шүүхэд өгчээ.

“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ

Тайланд улс “Формула-1” авто уралдааныг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ энэ нь биеллээ олвол алдарт нисгэгч Макс Верстаппен, Льюис Хэмилтон нарыг Бангкок хотын гудамжаар уралдаж байгааг “Формула-1”-ийн хөгжөөн дэмжигчид үзэх боломжтой болно.

Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна

Конрад Ханц гэх эрийн хувьд LOT Польш Эйрлайнс авиакомпанийн Embrarer 195 агаарын хөлгийн ахмад бөгөөд түүний найз бүсгүй нь тухайн авиакомпанийн бүхээгийн ажилтан юм.

Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ

Израилын Батлан хамгаалах Хүчнээс нийтэлсэн бичлэгээс үзвэл мягмар гарагт Израилын талаас Ливан улсын өмнөд хэсгийг онилсон агаарын довтолгоонд Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн амиа алджээ. Тэдний баталснаар бичлэг дээр дэлбэрч буй автомашинд Хезболла бүлэглэлийн гол эрх мэдэл бүхий гишүүдийн нэг, алан хядагч Хоссейн Азкыл зорчиж явсан гэсэн юм.

Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ

Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг мягмар гарагт байрлуулжээ.

Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ

Украины Гадаад хэргийн яам гадаадад амьдарч буй цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг мягмар гаргаас буюу өнөөдрөөс тавдугаар сарын 18-ныг хүртэл зогсоожээ.

Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ

Дөрөвдүгээр сарын эхээр Сарны Шиоли тогоонд нар жаргахтай зэрэгцэн дахин унтаа горимд орсон Японы “SLIM” буугч төхөөрөмж Сарны гурав дахь шөнийг “тэсэж” өнгөрүүлсэн тухай тус улсын сансар судлалын агентлаг (JAXA) мэдээлэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа

Дэлхийн улс орнууд цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад илүү нягт хамтран ажиллана гэдэгт АНУ-ын сансар судлалын агентлаг /НАСА/ найдаж байгааг тус агентлагийн тэргүүн Билл Нельсон мягмар гарагт мэдэгдлээ.

ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа

Үйл явдлын хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдэл хийхээс татгалзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
02024-4-4 4:39
Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ
22024-4-2 12:12
Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ
2023-10-3 18:09
Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023-9-25 23:07
АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023-9-25 16:51
Spirit Airlines авиакомпани нисгэгч сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Liberty Их сургуультай хамтрах болжээ
02023-9-15 18:20
Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023-9-12 2:33
АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023-9-11 2:48
Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023-9-8 3:55
Нидерланд улс сургуулийн анги танхимд гар утсыг хориглолоо
02023-7-5 21:54