Хэрхэн ажлын байран дахь уур амьсгалыг илүү эерэг болгох вэ?
2023, 10 сарын 30. 15:000

Том хүн болсон гээд тоглож наадахаа больсон юм биш биз? Тоглоом наадам, инээд наргиа гэдэг үргэлж л хүний амьдралыг илүү баясгалантай болгож, стрессийг бууруулж, хүмүүсийг холбосоор ирсэн зүйл. Тиймээс ч ажилтнууд хоорондоо багахан хугацааг тоглоом наргиа хийж өнгөрүүлэхэд тухайн ажлын байран дахь уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдөх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Улмаар ажлын байран дахь уур амьсгал илүү эерэг болоход ажилтнуудын үр бүтээмж нэмэгдэж, багийн ажиллагаа сайжирч, бүтээлч сэтгэлгээг тэлж, стресс буурдаг байна.

Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ хэрхэн ажлын байран дахь уур амьсгалыг хэрхэн илүү эерэг болгож болох аргуудыг зааж өгье.

1. Өдрийн хоолны өдөрлөг зохион байгуулах

Өдрийн хоолны өдөрлөг гэдэг амттай хоол идэхийн хажуугаар ажилтнуудаа нэгтгэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх хамгийн шалгарсан арга. Үүгээр дамжуулан ажилтнууд нэг нэгнийхээ хоолны соёл, уламжлал, хооллох дэгийг таньж мэдэх боломжтой. Өртөг бага ч үнэхээр үр дүнтэй энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад ажилтнууд ердөө л өөрсдөө гэртээ бэлтгэсэн хоолыг авчрахад болно.

2. “Тоглоом наадмын хороо” байгуулах

Ажилтнуудаас бүрдсэн “Тоглоом наадмын хороо” байгуулснаар ажилтнууд ажлын цагаа илүү зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бий болно. Энэ хороо нь ажилтнуудын багийн ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг идэвхжүүлэх, тэднийг хамрах баяр наадмын үдэшлэг, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг дааж авна.

3. Богино наргиа хэлэх

Та компанийн удирдлага эсвэл ажилтан гээд хэн ч байж болно. Гэхдээ багахан наргиа хэнийг ч өвтгөхгүй шүү дээ. Хөнгөн наргиа хийж, хошин түүх ярих нь бусдад инээд бэлэглэж, инээдээр дамжуулан хүмүүс хоорондоо холбогдох боломжийг олгоно. Гэхдээ хөнгөн наргихдаа өөрийн үг үйлдлээр хэн нэгнийг доромжилж болохгүйг анхаараарай.

4. Ажлын байраа тохижуулах

Ажлын байраа жижиг чимэглэлээр чимэглэж, ургамал эсвэл өөрт үнэ цэнтэй зүйлээр тохижуулах нь ажиллах орчныг илүү дотно санагдуулж, уур амьсгалыг илүү халуун дулаан болгодог. Улмаар хүн бүр дор дороо өөрийн суудаг хэсгийг багахан чимэглэх нь бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн мэдрэмжийг төрүүлж, хоорондын харилцаа ч илүү эерэг болж байдаг.

5. Ажлын байран дээрх номын клуб байгуулах

Номын клубийн гишүүд бүгд нэг ижил ном уншиж, цайны цагаараа түүнийхээ тухай богинохон хэлэлцүүлэг өнгөрүүлэх нь ажилтнууд сонирхлоороо дамжуулан нэгдэх боломжийг олгоно. Улмаар тэд уншсан номынхоо хүрээнд хэлэлцүүлэг хийж байх үед нэгнээ илүү таньж, цаашид ажил хэргийн хүрээнд хэлэлцэж, мэтгэлцэхдээ илүү зөвөөр өөрийгөө илэрхийлж сурдаг.

6. Талархлын самбар байршуулах

Талархлын самбар байршуулснаар ажилтан хоорондын харилцаа илүү эерэг болж, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг илүү эерэг зам руу хөтөлж байдаг.

7. Тэжээвэр амьтнаа ажил дээрээ авчрах өдөртэй болох

Тэжээвэр амьтад бол стрессээ тайлахад хамгийн тустай нөхөр. Тэгвэл хайртай амьтдаа ажил дээрээ авчирч, нэг өдрийг ажлаа хийнгээ тэжээвэр амьтадтайгаа өнгөрүүлэх нь ажилтан хоорондын харилцааг илүү эерэг болгох нөлөөтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
02024-4-4 4:39
Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ
22024-4-2 12:12
Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ
2023-10-3 18:09
Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023-9-25 23:07
АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023-9-25 16:51
Spirit Airlines авиакомпани нисгэгч сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Liberty Их сургуультай хамтрах болжээ
02023-9-15 18:20
Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023-9-12 2:33
АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023-9-11 2:48
Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023-9-8 3:55
Нидерланд улс сургуулийн анги танхимд гар утсыг хориглолоо
02023-7-5 21:54