Коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн хамгийн их хувийг бүрдүүлдэг Энэтхэг улс аравдугаар сараас вакцины экспортоо эргүүлэн нээх болсноо мэдэгджээ......
АНУ коронавирусийн хүрээнд хэрэгжүүлж буй аяллын хоригийг суллаж, Их Британи, Европын холбоо болон бусад улсаас ирж буй зорчигчдод хилээ нээхээр төлөвлөж байна......
Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн удирддаг цэвэр эрчим хүчний төсөл 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг босгожээ......
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотод очоод байгаа Бразилийн ерөнхийлөгчийн гудамжинд пицца идэж буй зураг Бразилчуудын шүүмжлэлд өртөөд байгаа юм......
Pfizer болон BioNtech компаниудын хамтран бүтээсэн Ковид-19 өвчний эсрэг вакцин 5-11 насныханд үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоожээ......
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган гишүүн орнуудын зөрчилдөөн эрчимжиж буй болон Ковид-19 өвчний Дельта хувилбар ид тархаж байгаа тун эгзэгтэй цаг үед үргэлжилсээр байгаа билээ......
Талибан бүлэглэл Афганистан улсыг эзэлснээс хойш эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөх болсон. Хэдийгээр тус бүлэглэлийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг Шариатын хуулийн хүрээнд дээдэлнэ гэж байсан ч хувцас хэрэглэлээс өгсүүлээд тэдэнд өөрсдийн мэдэл эрх тун бага үлдээд байсан юм......
Одоогоор хэргийн улмаас хохирсон хүмүүсийн тоо эцэслэгдээгүй байгаа ч орон нутгийн цагаар 16:30 минутын орчимд амиа алдсан хүмүүсийн тоо 8 болсон байна......
Ням гарагт Атлантын далайн Ла Пальма арал дээр байрладаг галт уул дэлбэрч, галт уулын лаав эргийн дагуу орших алслагдмал сууцуудыг аюулд оруулсан тул эрх баригчид хэдэн мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх болжээ......
Нийт хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинд хамруулан Корона вирустэй “хамтран” амьдрахаар шийдээд байсан Ази тивийн анхны улс Сингапурт сүүлийн өдрүүдэд Ковид-19 өвчний шинээр батлагдсан тохиолдлын тоо 1000 давах болжээ. Энэ нь Корона вирустэй зохицон хэвийн амьдралаа үргэлжлүүлэх шийдвэр гарган хорио цээрийн дэглэмийг сулруулснаар дельта хувилбар дэгдэж халдварын тоо эрс нэмэгдсэн хэмээн үзэж байгаа аж......
Судалгаагаар Японы нийт хүн амын 30 орчим хувийг 65 ба түүнээс дээш насны иргэд эзлэж байгаа аж......
Өнгөрөгч 15-ны өдөр Space X компанийн Crew Dragon гэх дөрвөн мэргэжлийн бус гишүүдээс бүрдсэн сансрын хөлөг түүхэнд анх удаа сансарт ниссэн билээ. Тэд 18-ны өдөр нислэгийн хуваариа дуусган эх дэлхийдээ эсэн мэнд газардлаа......
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш орон нутгийн цагаар 17-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганыг нээхээс өмнө Солонгосын алдарт Блэкпинк охидын хамтлагийг “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын элч болгон томилов......
Сүүлийн үед Өмнөд Америкаас АНУ руу хууль бусаар хил нэвтрэгчид улам бүр нэмэгдэх болсон байна. АНУ-ын Техас мужийн Дел Рио хот болон Мексикийн Сьюдад Акунья хотыг холбосон гүүрний доор хууль бусаар хил нэвтрэгчдийн лагерь үүсэн бий болжээ......
БНХАУ-ын Бээжин хотоос Францын Парис хот руу нисч явсан Эйр Франс авиа компанийн зорчигч тээврийн онгоцонд гал гарчээ......
Афганистаны засгийн эрхэнд гарсан талибууд сар гарны дараа дунд сургуулиудын үйл ажиллагааг сэргээж байгаагаа мэдэгдсэн хэдий ч охидыг сургуульд хамруулахгүй бололтой......
Талибанчууд засгийн эрхэнд гарснаар Афганистан дахь ихэнх дипломат төлөөлөгчийн газрууд хаагдан тус улсад гадны орны виз гаргаж өгөх ханш нэлээдгүй өссөн байна......
Куба улс нь дэлхийд анх удаа 2 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд Ковид-19 өвчний эсрэг вакциныг хийж эхлэв......
Энэ долоо хоногийн баасан гарагт ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 21 дэх удаагийн хурал боллоо......
НҮБ-ын харьяа Олон улсын хүүхдийн яаралтай тусламжийн сангаас энэ лхагва гарагт мэдээлснээр Нигер улсад хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдыг олноор нь хулгайлах ихээр гарах болжээ. Улмаар 1 сая гаруй хүүхэд жил завсардаж магадгүй байгаа гэнэ......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй