Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
3 сарын 28. 18:190

Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Икээ Парисын Олимпын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөх болзлыг хангалаа. Тэрбээр гурван жилийн өмнө болсон Токиогийн Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд өрсөлдөж чадаагүй юм.

Р.Икээ 2018 оны Азийн наадамд 18 настайдаа оролцож, зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр тус наадмын хамгийн үнэ цэнтэй тамирчнаар шалгарч байсан бөгөөд Токиогийн Олимпод өндөр амжилт үзүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байсан юм.

Гэтэл үүнээс хэдхэн сарын дараа буюу 2019 оны эхээр тэрбээр цусны хорт хавдартай гэж оношлогдож, 10 сар орчмын хугацааг эмнэлэгт өнгөрүүлжээ. Улмаар 2020 оны наймдугаар сараас тэмцээн уралдаандаа эргэн оролцож, 2021 оны Олимпын сорил тэмцээнүүдэд 100 м-ийн чөлөөт сэлэлт, 100 м-ийн эрвээхэй сэлэлтэд түрүүлэн гайхамшгийг бүтээсэн юм.

Хэдийгээр түүний хувьд Токиод болох Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд оролцох эрх авахад хангалттай хугацаа байгаагүй боловч үзүүлсэн амжилтынхаа ачаар Олимпын чөлөөт болон холимог буухиа сэлэлтийн багийн төрлүүдэд оролцож байв.

Өдгөө 23 настай Р.Икээ Японд болсон сорил тэмцээнд өрсөлдөгчөөсөө 0.01 секундын өмнө барианд орсноор энэ зун болох Олимпын наадмын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд оролцох эрхээ авчээ. “Бурхан өнөөдөр намайг ивээлээ гэж бодож байна” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
9
3
0
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08