"Арсенал" 14 жилийн дараа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа
3 сарын 13. 17:310

Английн “Арсенал” клубийн тоглогчид Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтод Португалийн “Порту” багийг торгуулийн цохилтоор буулган авч, Европын цомын дараагийн шатанд шалгарлаа.

Лондонд болсон тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:0-ээр “Арсенал”-ын хожлоор дуусжээ. Гоолыг Леандро Троссард 41 дэх минутад оруулсан байна. Порту хотод болсон эхний тоглолтод талбайн эзэд мөн 1:0 харьцаагаар хожжээ. Торгуулийн цохилтод “Арсенал”-ын тоглогчид илүү мэргэн (4:2) байлаа. “Арсенал”-ын хаалгач Дэвид Рая хоёр цохилтыг хаасан байна.

2010 оноос хойш анх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан Лондоны багийн дараагийн өрсөлдөгч гуравдугаар сарын 15-нд болох сугалаагаар тодорно.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08