"Формула-1"-ийн Саудын Арабын Гран-прид М.Ферстаппен түрүүллээ
3 сарын 11. 11:040

“Формула 1” уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа буюу Саудын Арабын Гран-прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.

Хоёрдугаар байрыг түүний багийн хамтрагч, Мексикийн нисгэгч Серхио Перез эзэлсэн бол гуравдугаар байрт Монакогийн авто уралдаанч, “Феррари” багийн Чарльз Леклер орсон байна.

“Феррари” багийн испани нисгэгч Карлос Сайнц уралдааныг өнжлөө. Тэрбээр мухар олгой авахуулах мэс засалд оржээ. Түүний оронд 18 нас 305 хоногтойдоо “Формула 1”-д анхны гараагаа хийсэн Британийн авто уралдаанч Оливер Берман гарсан байна. Тус уралдаанд М.Ферстаппен (17 нас 166 хоног), "Астон Мартин" багийн гишүүн, Канадын нисгэгч Лэнс Стролл (18 нас 148 хоног) нар хамгийн залуудаа оролцож байсан юм.

"Формула 1"-ийн дараагийн гараа гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Австралид болно.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08