Индонези улсад нэгэн тамирчин талбайд тоглож байх үеэрээ аянгад ниргүүлж, амиа алджээ
2 сарын 14. 18:230

Өнгөрөгч бямба гарагт Индонези улсын Football Boots Indonesia, FC Bandung гэх хоёр клуб нөхөрсөг тоглолт хийж байх үеэр талбайд тоглож байсан тамирчин аянгад ниргүүлж, амиа алджээ. Энэ талаар мягмар гарагт The Independent сониноос мэдээлсэн байна.

Амиа алдсан тоглогчийн тухайд 35 настай Септэйн Рахаржа гэх нэгэн байсан гэнэ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Септэйн Рахаржа аянгад ниргүүлсний дараа амьсгалж байсан ч эмнэлэгт хүргэгдэх үедээ амиа алдсан гэнэ.

Улмаар Септэйн Рахаржа хөлбөмбөгийн тоглолтын үеэр талбай дээр аянгад ниргүүлж, харамсалтайгаар амиа алдсан хамгийн сүүлийн үеийн тохиолдлоор бүртгэгджээ. Үүнээс өмнө өнгөрөгч онд мөн Индонези улсад U-13 насны ангилалд тоглож байсан өөр нэгэн тамирчин аянгад ниргүүлж, 20 минут ухаангүй байсны эцэст амьсгал хураасан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн билээ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
1
5
3
16
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
626296