Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
4 сарын 24. 6:282

Ази тив дэх уур амьсгалын өөрчлөлтийн хурд дэлхийн бусад бүс нутгуудаас илүү хурдацтай явагдаж байгааг тогтоожээ. Үүний үр дүнд далайн гадаргын усны хэм түүхэн дээд хэмжээнд хүртлээ нэмэгдээд байгаа аж.

Дэлхийн цаг уурын байгууллага орон нутгийн цагаар 23-ны өдөр “Азийн цаг уурын байдлын тайлан"-аар дамжуулан дээр дурдсан судалгааны үр дүнг олон нийтэд хүргэсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн онд Ази тивийн гадаргын жилийн дундаж хэм 1991-2020 оны дунджаас цельсийн 0.91 хэмээр өндөр байжээ.

Харин 1961-1990 оны хоорондох 30 орчим жилийн дундаж хэмтэй харьцуулахад 1.87 хэмээр өндөр буюу 2 дахин их байв. Энэ нь Ази тивд агаарын хэм эрс нэмэгдэж буйн томоохон жишээ юм.

Тодруулбал, ДЭМБ-аас "Өнгөрсөн онд Азийн гадаргын жилийн дундаж хэм түүхэнд хоёрдугаарт тэмдэглэгдэн үйлдэхүйц хамгийн өндөр хэмжээнд хүрсэн” гэж онцлов. Энэ бүхнээс харахад Ази тив дэх дулаарлын хурд дэлхийн дунджаас хурдан байгаа юм. Түүнчлэн "Ази тив бол уур амьсгалтай холбоотой гамшгаас болж хамгийн их хохирол амсдаг газар” хэмээн цохон тэмдэглэжээ.

Дулаарал хурдацтай явагдахын хэрээр далайн гадаргын усны хэм ч урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн байна. Тайлангийн тоо баримтаас үзвэл, Азийн бүс нутагт ойр орших Номхон далайн баруун хойд хэсэгт өнгөрсөн жилийн далайн гадаргын усны жилийн дундаж хэм түүхэн дэх хамгийн дулаан байсныг онцолжээ. Курошио урсгал, Арабын тэнгис, Баренцын тэнгисийн өмнөд хэсэг, Кара тэнгисийн өмнөд хэсэг зэрэг Ази тивд ойрхон далайн бүс нутгийн хэм ч мөн дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж буйтай холбоотойгоор мөсөн голын хайлах явц ч эрс эрчимжсэн байна. Энэхүү үзэгдэлийн улмаас далайн түвшин цаашид нэмэгдэх нь гарцаагүй болоод буй юм. Тодруулбал, Гималайн зүүн хэсэг, Төв Азийн Тянь Шань уулсын ихэнх мөсөн голын мөсний жин, эзлэхүүн дулаан цаг уурын улмаас багассан байна.

Гадаргын дулааны хэм нэмэгдэх нь үер болон ган гачиг зэрэг байгалийн гамшиг нүүрлэхэд хүргэдэг. ДЭМБ-аас "Өнгөрсөн онд Ази тивд үер, ган гачигтай холбоотой 79 байгалийн гамшиг бүртгэгдсэний 80 гаруй хувь нь үер, хүчтэй шуурга зэрэг байв. Улмаар 2000 гаруй хүн амь үрэгдэж, 9 сая хүн шууд хохирол амссан" хэмээн онцлон тэмдэглэв.

Ази тив дэх ДЭМБ-ын гишүүн орнуудын 80 хувь нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох үйлчилгээг авдаг боловч эдгээр орнуудын талаас бага нь тухайн орон нутгийнхаа онцлогт тохируулан арга хэмжээ авах боломжтой бүс нутаг байгаа нь харамсалтай. Гэхдээ бид нэг ч улс орныг орхигдуулалгүйгээр цаг уурын сэрэмжлүүлэгт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн сануулжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
3
2
6
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
202.9.40.167
   /
4 сарын 24. 14:19

Дэлхийн уур амьсгал хэзээ ч тогтвортой байгаагүй байнга өөрчлөгдөж байдаг. Уур амьсгалын өөрчлөлт гэж угаасаа л байдаг . Гүйцээ

125.247.51.22
   /
4 сарын 27. 11:41

Тогтвортой байсан гэдэг утга байсангүй. Ази тив хурдацтай байгаа юм байна гэсэн ойлголтыг л авлаа миний хувьд.

0 0
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
52024-4-24 13:01
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16