Газрын тосны үнэ өсжээ
4 сарын 25. 18:330

АНУ-д газрын тосны эрэлт нэмэгдэж буйг илтгэх шинж тэмдгүүд ажиглагдаж, Ойрхи Дорнодын байдал хурцадсаар байгаагийн улмаас нийлүүлэлт буурах магадлалтай байгаа тул газрын тосны үнэ өсжээ.

Тодруулбал, өнөө өглөөний арилжааны явцад “Брент” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 88.21 ам.долларт хүрч, өмнөх арилжаа хаагдах үеийн ханштай харьцуулахад 0.21 хувиар өсжээ. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 0.17 хувиар өсөж, 82.81 ам.доллар болсон байна.

Дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-д түүхий газрын тосны нөөц багассан, Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлжээ.

АНУ-ын Эрчим хүчний агентлагийн /EIA/ мэдээлснээр, түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 6.4 сая орчим торхоор буурч, 453.6 сая торх болсон байна. Гэтэл шинжээчид 1.6 сая торхоор нэмэгдэнэ гэж таамаглаж байжээ. Нөөц ийм ихээр буурсан нь эрэлт их байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ, Израил-ХАМАС-ын хооронд удаан үргэлжилж буй дайн эцэс болох шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа нь Ойрхи Дорнод дахь геополитикийн эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байна.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53