Мягмар гарагт ОХУ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгунхаа шадар сайд болох Тимур Ивановыг авлигын хэргээр саатуулжээ. Энэ талаар тус улсын тагнуулын албанаас мэдэгдсэн байна......
Дэлхийн улс орнууд цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад илүү нягт хамтран ажиллана гэдэгт АНУ-ын сансар судлалын агентлаг /НАСА/ найдаж байгааг тус агентлагийн тэргүүн Билл Нельсон мягмар гарагт мэдэгдлээ......
Дөрөвдүгээр сарын эхээр Сарны Шиоли тогоонд нар жаргахтай зэрэгцэн дахин унтаа горимд орсон Японы “SLIM” буугч төхөөрөмж Сарны гурав дахь шөнийг “тэсэж” өнгөрүүлсэн тухай тус улсын сансар судлалын агентлаг (JAXA) мэдээлэв......
Украины Гадаад хэргийн яам гадаадад амьдарч буй цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг мягмар гаргаас буюу өнөөдрөөс тавдугаар сарын 18-ныг хүртэл зогсоожээ......
Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг мягмар гарагт байрлуулжээ......
Израилын Батлан хамгаалах Хүчнээс нийтэлсэн бичлэгээс үзвэл мягмар гарагт Израилын талаас Ливан улсын өмнөд хэсгийг онилсон агаарын довтолгоонд Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн амиа алджээ......
Польшийн иргэний агаарын тээврийн нисгэгч эрийн бүхээгийн ажилтан найз бүсгүйдээ тавьсан гэрлэх саналын бичлэг цахим орчинд ихээхэн хандалт авч байна......
Тайланд улс “Формула-1” авто уралдааныг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ энэ нь биеллээ олвол алдарт нисгэгч Макс Верстаппен, Льюис Хэмилтон нарыг Бангкок хотын гудамжаар уралдаж байгааг “Формула-1”-ийн хөгжөөн дэмжигчид үзэх боломжтой болно......
Спорт бараа үйлдвэрлэгч Adidas, Nike компаниудын хооронд үүсээд буй маргааныг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал Германд эхэлсэн тухай Zeit сонинд мэдээлжээ......
Түүний зүгээс Mini Copper, Prius, Rolls Royce, Ford F-150 pickup, G-Class, Hummer зэрэг автомашин хөлөглөдөг хүмүүс ямар харагддаг болохыг дүрслэхийг хүсэхэд хиймэл оюун ухаан түүнд эдгээр өгөгдлийг үзүүлсэн байна......
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Coachella хөгжмийн наадамд оролцож, уран бүтээлээ сонсогч дэмжигчдэдээ хүргэнэ гэдэг дуучин, уран бүтээлч хүн бүрийн л хүслийн жагсаалтад байдаг гэхэд хилсдэхгүй......
Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани Канадын зүүн нутагт цахилгаан автомашины үйлдвэрээ нээнэ гэж Канадын Засгийн газрын эх сурвалж даваа гарагт “Франс-Пресс” агентлагт мэдээлжээ......
Энэтхэгийн хоёр компанид үйлдвэрлэсэн хоол амтлагчуудыг Хонконг, Сингапурт худалдахыг хориглосны дараа Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал, стандартын газар (FSSAI) үндэсний бүх брэндийн хоол амтлагчид хорт бодис байгаа эсэхийг шалгахаар дээж авч эхэлжээ......
Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах үйл явцыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) шинжээчдийн баг шалгаж эхэлсэн тухай "Киодо" агентлаг мэдээлжээ......
“Apple” компанийн Хятад дахь ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны эхний улиралд 19 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Хятадын “Хуавэй” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан нь “Apple”-ийн давамгайлалд нөлөөлсөн байна......
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иенийн нэг ам.доллартай харьцах ханш 155 руу дөхсөн нь иенийн ханш сүүлийн 34 жилд байгаагүй доод түвшинд хүрч унасан тохиолдол болж буй талаар онцолжээ......
Ази тив дэх уур амьсгалын өөрчлөлтийн хурд дэлхийн бусад бүс нутгуудаас илүү хурдацтай явагдаж байгааг тогтоожээ. Үүний үр дүнд далайн гадаргын усны хэм түүхэн дээд хэмжээнд хүртлээ нэмэгдээд байгаа аж......
Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн жил Германд гүйцэгдсэн бол ирэх жил Энэтхэгийн ард орж ухрах төлөвтэй байна......
Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр хуулийн төслийг эцэслэн батлах төлөвтэй байна......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй