
Адам Смит “Зах зээлийн нийгмийг үл үзэгдэгч гар зохицуулах ёстой” гэсэн онолыг гаргаж ирснийг сонгодог онол гэдэг. Тэгвэл Эдийн засгийн их онолч Жон Мэйнард Кейнс “Эдийн засагт төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх ёстой” гэж номлосон. Үүнийг дэлхий “Кейнсийн онол” гэж нэрлэжээ. Барууныхан зах зээлийг үл үзэгдэгч гар зохицуулна гэж итгэдэг байв. Тэгвэл одоо дэлхийн эдийн засгийн бүтэц “Кейнсийн онол”-оор явж байна. Төрийн лавхан зохицуулалттай эдийн засаг гэсэн үг. “Кейнсийн онол” хэрэгжүүлж буй хамгийн сонгодог жишээ нь Хятад. Энэ орны улс төр нь коммунист дэглэмтэй ч эдийн засаг нь нээлттэй. Төр эдийн засагтаа лавхан орж зохицуулдаг. Аль онолоор явах нь хамаагүй. Харин эдийн засаг өсөж хөгжиж байх учиртай. Хятадын эдийн засаг дэлхийн чиг зүгийг тодорхойлох хэмжээнд хүрлээ.