Ажилчид амралтаараа ажиллах нь нэмэгдэж байна.
6 сарын 9. 11:110

Ажил олгогчид ажилчдын амралтын үеэр баг хамт олны үүргийг хуваарилан төлөвлөх, удирдлагууд өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх замаар ажил, амралтын тэнцвэрийг ажилчдадаа бий болгоход тусалж чадна. Дэлхийн хүний нөөцийн удирдлагын Dayforce компани 5-р сарын 28-нд нийтэлсэн тайланд дурдсанаар, ажилчид амралтаараа ажиллах нь улам бүр нэмэгдэж байна.

Сүүлийн гурван жилд амралтаа ажлаасаа ангид өнгөрүүлж, бүрэн амарч чаддаг ажилчдын хувь тасралтгүй 47%-иас 39% болж буурсан бөгөөд цаашлаад 37% болжээ. Мөн судалгаанд оролцогдын 16% нь амралтын үеэрээ ажлаас шалтгаалан гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх боломжоо алдсан гэж хариулсан бол, 15% нь амралтаараа гэр бүлээсээ нууцаар ажиллаж байсан, 11% нь өвдсөн хэмээн дүр эсгэн амралтын үеэрээ ажилласан гэжээ. Эдгээр тоон мэдээлэл нь “ажил, хувийн амьдралын зааг бүдгэрч, олон ажилтан амралтынхаа үеэр ч ажилдаа холбоотой байсаар” байгааг харуулж байна гэж тайланд онцолжээ.

АНУ, Канад, Их Британийн 2000 гаруй бүтэн цагийн ажилтны дунд хийсэн судалгаагаар, оролцогчдын 79% нь хэрэв зуны улиралд ажил-амьдралын тэнцвэрээ олж чадвал биеийн эрүүл мэнд, амьдралын сэтгэл ханамж сайжирна гэж үзсэн байна. Гэвч ижил тооны буюу мөн 79% нь зуны улиралд өмнөхтэй адил бүтээмжтэй байх дарамтыг ажил олгогч эсвэл менежерээсээ мэдэрдэг гэж хариулжээ.

2025 онд зуны амралтаа авч чадахгүй байж магадгүй гэж ажилчдын 70 орчим хувь нь хэлсэн бөгөөд үүний шалтгаан нь: 28% нь санхүүгийн боломжгүй, 20% нь завгүй, 18% нь цалинтай амралтын өдөр байхгүй гэж хариулжээ. Гэсэн ч зарим ажилчид зуны саруудад нэмэлт амралт авах янз бүрийн аргыг олдог гэж тайланд дурджээ. Ажилчдын бараг тал хувь нь зуны улиралд ажлаа эрт дуусган, ажлаасаа эрт тарах хандлагатай байгаагаа илэрхийлсэн байна. Мөн цөөнгүй хувь нь өдрийн хоолны цагаа уртасган дулаахан цаг агаарыг оффисоос гадуур гарч мэдэрдэг, амралтын өдрөө сунгахын тулд өвдсөн гэж мэдүүлдэг, компанийн аппаа ашиглан ажиллаж байгаа мэт дүр үзүүлдэг, баасан гарагт ажлаа менежертэй хэлэлгүй эрт орхидог гэжээ.

Dayforce-ийн үзэж буйгаар, ажилчдыг ажлаас бүрэн холдож амрах боломжоор хангахын тулд ажил олгогчид багийн дотоод зохицуулалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Судалгаанд оролцсон ажилчдын 39% нь ийм зохион байгуулалт байвал илүү тайван амарч, ажлаа орхисондоо санаа зовохгүй байх боломжтой гэжээ. Түүнчлэн удирдлагууд өөрсдөө амралтаа бүрэн авч, ажилтай холбоогоо тасалсан байдлаар үлгэр жишээ үзүүлэх нь чухал гэж тайланд дурдсан байна. Ажилчдын бараг 40% нь энэ нь амралт авахтай холбоотой сөрөг хандлагыг бууруулахад тусална гэж хариулжээ.

Санхүүгийн дэмжлэгийн хувьд, зарим ажил олгогчид аяллын тэтгэмж эсвэл урамшуулал санал болгож, амралтын зардлыг нөхөх арга хэмжээ авдаг. Үүнийг ажилчдын 31% нь тус дэмтэй гэж үзжээ. Нийт дүнгээр авч үзвэл, Kickresume-ийн тайланд дурдсанаар АНУ-ын ажилчид Европын ажилчдаас илүү их ажиллаж, амралт багатай байдаг. Түүнчлэн америкчууд амралт авахдаа сэтгэл түгших, гэмшил мэдрэх нь илүүтэй бөгөөд ажил, амьдралын тэнцвэрийн сэтгэл ханамж доогуур байдаг ажээ.

SurveyMonkey-ийн тайланд дурдсанаар, Z үеийн ажилчид хувь хүний хэрэгцээг ажлаас илүүд үзэх хандлагатай, мөн “чимээгүй амралт” буюу албан ёсоор амралтаа авахгүйгээр цалингүй чөлөө авахыг илүүд үзэх хандлага түгээмэл байна. Тэд өвчтэй болон байгууллагаас гаргасан сэтгэцийн эрүүл мэндийн өдрүүдээ амралт болгон ашиглах нь түгээмэл байна. Perceptyx-ийн тайланд 2024 онд “чимээгүй амралт” нэмэгдэж байгааг ажил-амьдралын тэнцвэр алдагдаж буй шинж тэмдэг гэж үзжээ. Хэдийгээр 10 хүн тутмын 7 нь амралтын үеэр ямар нэг хэмжээгээр ажил хийдэг ч, тэд мөн хоёр дахин илүү “чимээгүй амралтын өдөр” авдаг гэжээ. Энэ нь ажилчид хэт ачаалалтай байгаагийн улмаас ажил, амралтын тэнцвэрээ эргүүлэн олохыг хичээж буйг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35