Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
4 сарын 24. 21:390

Шинээр ажилд орсон ажилчдаа зөв чиглүүлэх, зөвлөгчтэй болгох хэрэгцээг хангаснаар байгууллагууд идэвхгүй ажилтантай болох эрсдэлээс сэргийлэх боломжтойг судалгаанууд харуулж байна.

Robert Half зөвлөх компанийн 4-р сарын 14-нд гаргасан тайланд ажилтанд тодорхой чиглэл хангалттай өгөөгүй болон зөвлөгч (ментор)-ийн дутмаг байдал шинэ ажилтнуудад саад болдогийг дурджээ.

Тус компани АНУ-ын ойролцоогоор 1000 ажил эрхлэгчээс ажил, мэргэжлийн гарааныхаа эхэнд тулгарсан сорилтуудын талаар судалгаа авчээ. Үндсэн бэрхшээлүүд нь байгууллагуудын зүгээс шийдвэрлэх боломжтой дараах зүйлс байв:

  • Зөвлөгчтэй байх боломж хязгаарлагдмал
  • Ачааллаа зохицуулах дэмжлэг дутмаг
  • Чиглэл (онбординг) хангалтгүй
  • Дадлага туршлагагүй байх
  • Ур чадварын ялгаатай байдал

Менторшип буюу ажлын байранд зөвлөгчтэй байх боломжийг байгууллагын удирдагчид залуу ажилтнуудаа тогтоон барих гол хэрэгсэл гэж үздэг буюу ингэснээр залуу ажилчид ажилдаа идэвх, оролцоогүй байхаас сэргийлдэг. 2023 онд Мэргэжил Хөгжлийн холбооноос гаргасан тайланд дурдсанаар, судалгаанд оролцсон байгууллагуудын талаас илүү хувь нь албан ёсны менторшип хөтөлбөртэй байсан бол, үүнийг хэрэгжүүлээгүй байгууллагуудын 42% нь ойрын хугацаанд байгууллагадаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

Ажлын ачаалал ч мөн хүний нөөцийн чухал асуудал гэдгийг McLean & Co. өмнөх тайландаа онцолжээ. Үүнийг шийдэхийн тулд байгууллагууд ачааллаа үнэлэх, сөрөг нөлөөг бууруулах тусгай арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай.

Чиглэл (онбординг) ч мөн тодорхой, зорилтот байдлаар хийгдэх шаардлагатай. 2023 оны Talent Board-ийн тайланд дурдсанаар, зохих чиглэлгүйгээр шинэ ажилтнууд ажлаа эхлэх үед явцдаа байгууллагад сэтгэл дундуур байх, бүр бухимдах хандлагатай болдог.

Ер нь байгууллагууд шинэ ажилтнуудын, тэр дундаа мэргэжлийн гарааныхаа эхэнд байгаа хүмүүсийн хэрэгцээг харгалзан үздэг бол ажилтны идэвхгүй, оролцоогүй байдал гэх мэт асуудлуудаас сэргийлэх бүрэн боломжтой. Ажилтнуудаа хөгжих, суралцах орон зайгаар хангах нь тэдэнд байгууллагад өөрийгөө үнэлэх, мөн нэг хэсэг нь гэдгээ мэдрэхэд тусалдаг. Ингэснээр байгууллага дотор “чимээгүй хагарал” үүсэхээс шинэ болон хуучин ажилчдаа хамгаалах боломж бүрдэнэ гэж TalentLMS-ийн сүүлийн тайланд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
02025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35