Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
2 сарын 25. 16:060

Менежерүүд тодорхой чиглэл өгч, эргэх холбоотой байснаар ажлын гүйцэтгэл, ажилдаа хариуцлагатай байдал сайжирдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаас харж болно.

Удирдагчид ажилчдаа өөрсдөө идэвхтэй, урам зоригтой байгаасай гэж хүсдэг ч тэдний удирдах арга барил нь хяналт, урамшуулал зэрэгт түшиглэдэг. Харин үүний оронд тодорхой стратегийн чиглэл өгч, шаардлагатай санал хүсэлт тогтмол ажилчдадаа тавих нь илүү үр дүнтэй болохыг мягмар гарагт MIT Sloan Management Review-д нийтлэгдсэн судалгаа харуулжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, менежерүүд ажилчдад ажлынх нь ач холбогдол, хамт олонтойгоо нийцэх боломжийг ойлгуулж, өөрт тохирсон арга барилаар ажиллах орон зайг олгох нь илүү үр дүнтэй. Ийм төрлийн ажлын бүтээмжийн менежмент нь амаргүй боловч тодорхой байдал, бие даасан байдлыг хослуулж чадвал ёс зүйтэй хандлага, шинэ санаачилга, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж нэмэгдэх аж.

Энэ судалгаа мөн өмнөх судалгаануудтай нийцэж буй буюу McKinsey & Company-ийн өнгөрсөн оны сүүлчийн судалгаагаар тодорхой зорилго, гүйцэтгэлийн үнэлгээ, эргэх холбоо нь ажлын өндөр урам зоригтой байдалтай шууд холбоотой болохыг тогтоожээ.

Мягмар гарагт нийтлэгдсэн судалгааны дүгнэлтээр урамшуулал, хэмжээст зорилт нь ихэнх тохиолдолд ажилчдыг зөвхөн шагнал хүртэх зүйлдээ анхаарахад хүргэдэг болохыг онцолсон. Харин McKinsey-ийн судалгаагаар ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийн боломж олгох зэрэг урамшууллууд нь илүү өргөн хүрээтэй идэвх, бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ.

Роттердамын Менежментийн сургуулийн Байгууллага ба Хүний нөөцийн менежментийн тэнхимийн дэд профессор, тус судалгааны хамтран зохиогч Ребекка Хьюэтт хэлэхдээ:

“Ажилчдад зорилгоо ойлгох тодорхой ойлголт (яагаад), тухайн зорилгоо биелүүлэх заавар, чиглэл (юу), харин тэр зорилгод хүрэх арга замд нь өөрсдөд нь чөлөөт байдал олгох (яаж) хэрэгтэй” гэжээ.

Тэрээр цааш нь “Ихэнх ажилчид ажлаа хийх ур чадвартай байдаг. Гагцхүү тэдэнд өөрсдийгөө харуулах, цаашлаад бүр илүү үр дүнтэй ажиллах уян хатан боломж олгох нь чухал” гэж онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын хэт ачаалал компаниудад жил бүр сая сая долларын алдагдал учруулж байна
02025-3-17 17:24
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59