Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
1 сарын 22. 12:201

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн технологи үсрэнгүй хөгжиж, хиймэл оюун ухааны гэх шинэ эрин эхлээд, тус шинэ технологи ажлын байранд бидний анзаарч байгаагаас ч хурдан нэвтэрчээ. Хиймэл оюун ухаан дундаа ялангуяа бүтээлч хиймэл оюун ухааны салбар толгой эргэм хурдаар хөгжиж байна. Ердөө хүмүүсийн зарим ажилд тус нэмэр болж, бүтээмж нэмж, хялбарчлах хэрэгсэл төдийгөөс эхэлсэн энэ технологи өдгөө төрөл арилжиж, бүтээгч нар нь ч цаашид юу болохыг нарийн хэлж мэдэхээ байсан байна. Хэрэв тус салбарын аваргууд буюу openai компанийн Сэм Алтман, Meta компанийн Марк Зукерберг нарын таамаглаж байгаагаар 2025 он бол хиймэл оюун ухаант супер төлөөлөгчдийн жил байх гэнэ. Супер төлөөлөгчид нь онолын хувьд өмнөх үеийн технологиудаасаа ур чадварын хувьд хол дэвшиж, илүү нарийн үйлдлүүдийг бие даан гүйцэтгэх чадвартай болох бололтой. Энгийнээр хэлбэл, супер төлөөлөгчид энгийн үед хүний гүйцэтгэдэг өдөр тутмын зарим ажлыг хийх чадвартай болно гэсэн үг. Өөрөөр бол, таны ажлын байрыг хиймэл оюун ухаан эзэлж мэдэх нь. Гэхдээ тэдний таамаг үнэнтэй хэр нийцэх вэ? Олон нийт хиймэл ухаант супер төлөөлөгчдийн талаар ямар бодолтой байна? Үнэхээр chatgpt тэргүүтэй хэрэгслүүд таныг ажлын байран дээр орлож чадах уу?

Хиймэл ухаант супер төлөөлөгч гэж юу вэ?

Хиймэл ухаант супер төлөөлөгчтэй танилцахын тулд эхлээд хиймэл ухаант төлөөлөгч гэж юу байдгийг ойлгох нь зүйтэй. Энгийнээр тайлбарлавал, хиймэл ухаант төлөөлөгч гэдэг нь тодорхой үр дүнд бие даан хүрэх чадвар бүхий хэрэгсэл юм. Тухайлбал, хиймэл ухаант төлөөлөгчид хүний ямар нэг тусламжгүйгээр аливаа шийдвэр гаргаж чадна. Гэхдээ энэ бол тийм ч шинэлэг зүйл биш. Өмнө нь ч компаниуд компьютертэй харилцан ажилладаг хиймэл ухаан хөгжүүлж байсан. Openai гэхэд л 2024 оны арван нэгдүгээр сарын нийтлэлээс харахад, цахим хайлтын системтэй харилцан ажиллах чадвартай хиймэл ухаан бүтээж, түүнийгээ Оператор гэж нэрлэж байлаа. Тэр нь энэ оны эхний сарын эцсээр хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болох төлөвтэй байгаа гэнэ. Гэвч чухамдаа тэр нь яг юу чаддаг, хэр хэмжээ хязгаартай байх талаар нарийн мэдээлэл хомс байна. Тэгвэл, супер төлөөлөгч гэдэг нь онолын хувьд үүнээс ч том зүйл юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэд энгийн хялбар асуултад хариулж, зарим үйлдэл гүйцэтгэхээс илүү зорилгодоо хүрэхийн тулд маш нарийн үйлдлүүдийг бие даан гүйцэтгэх идтэй байх гэнэ. Өөрөөр хэлбэл, ердөө шийдвэр гаргах биш, аяллын нарийн, бүрэн, цогц төлөвлөгөө боловсруулж, түүндээ дүн шинжилгээ хийж, шаардлагатай бүх захиалгыг урьдаас гүйцэтгэх, эсвэл санаа төдий байгаа зүйлийг эцсийн шатны бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зэргийг чадна гэсэн үг.

Супер төлөөлөгчид таныг ажлын байран дээр орлох уу?

Энэ бол хиймэл ухааныг үргэлж дагаж явдаг хамгийн том бөгөөд чухал асуулт. Сүүлийн хэдэн жилд зарим компаниуд ажлын байран дээр хэдийн хиймэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлэн ашиглаад, олон хүний ажлыг хөнгөвчлөөд эхэлсэн. 2024 оны зургаадугаар сард хийсэн Дьюк их сургууль, Ричмонд, Атлантын холбооны банкнаас хийсэн судалгаанаас харахад, нийт байгууллагуудын 60 хувь нь хүний хөдөлмөрийг ямар нэгэн байдлаар автоматжуулаад эхэлсэн байна. Цаашлаад энэ байдал 2025 онд ч улам эрчээ авах төлөвтэй байна. Энэ нь өөрөө хоёр талтай. Нэгдүгээрт, хиймэл ухаанаар автоматжуулах нь ажлын бүтээмжийг эрс дээшлүүлнэ, хоёрдугаарт хүн цалинжуулахаас бага өртөгтэй. Гэхдээ супер төлөөлөгчид үнэхээр мэргэжилтнүүдийн таамаглаж байгаа шиг асар өндөр чадвартай юм бол, цаашид бүүр ч олон аж үйлдвэрийн салбарт ноёрхох нь мэдээж. Жишээлбэл, санаа төдий байгаа төслийг бүрэн бүтэн программ хангамж болгоно гэдэг бол супер төлөөлөгчдийн гарын үзүүрээр хийх ажил. Марк Зукерберг ч өөрөө код бичих чадвартай дунд шатны инженерүүдийг орлохуйц хиймэл оюун ухаан энэ онд багтаж Meta болон бусад том компаниудад ашиглагдаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа талаараа ярьжээ. Мөн Сэм Алтман хэдий Зукерберг шиг нарийн цаг хугацаа хэлээгүй ч түүнтэй ерөнхийдөө санал нэг байгаа бөгөөд дараагийн шатны хиймэл оюун ухаантнууд тэдний ажилтнуудын дүгнэж байгаагаар phd зэрэг хамгаалсан хүнтэй дүйцэхүйц чадвартай байх гэнэ.

Үнэхээр супер төлөөлөгчид 2025 онд таны ажлын байрыг булаах уу?

Хэдий мэргэжилтнүүд болон ард түмний хүлээлт, төсөөлөл ийм өндөр байгаа ч, одоохондоо хараахан биеллээ олоогүй байгаа энэ технологийн дэвшил хөрсөн дээр яг айж байсан шиг хүчирхэг байх уу гэдгийг хэн ч баталж чадахгүй. Алтманы хэлж байгаагаар цахим орчинд хиймэл оюуны дараагийн шат ямар байх талаар хүмүүсийн төсөөлөл хэрээс хэтэрч, үнэхээр тэдний компани хэдхэн сарын дотор тэдний хүлээлтэд нийцэж, хүн төрөлхтөнтэй дүйцэж чадах технологи бүтээж чадах эсэх дээр эргэлзэж эхэлсэн гэнэ.

Иймд хэдий хиймэл оюун үнэхээр зарим ажлын байрыг эзэлж эхэлж байгаа нь бодит байдал ч гэлээ ойрын ирээдүйд үүнээс хэтрэхгүй хэмээн linkedin компанийн үүсгэн байгуулагч Рэйд Хоффман ярьжээ. Тэрээр “Миний бодлоор одоогоос дор хаяж гурваас таван жилийн дотор бид бүгдээрээ оройн хоол хэрхэн хийхээс эхлээд ажлаа гүйцэтгэх, аливааг бүтээхэд туслах үнэнч туслахтай болно. Энэ бол өөрчлөлт. Ажлын байрууд эзнээ солино. Гэхдээ хиймэл оюун ухаан ашиглаж сурсан хүмүүсээр л солино” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
BAT
197.211.63.32
   /
2 сарын 5. 13:29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
12025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
12025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
32025-1-2 11:52