Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
2024, 12 сарын 17. 14:080

Роботууд хүний төлөө цаг наргүй ажиллана гэдэг дэндүү алс ирээдүйн төсөөлөл тэм байсан цаг саяхан билээ. Гэвч өдгөө тэр цаг хэдийн тулаад ирж. Энэтхэгт л гэхэд засгийн газрын болоод хувийн байгууллагууд бүтээлч ажлын байрнаас эхлээд хүнд хөдөлмөр шаардлагатай салбаруудад хиймэл оюун ухаан(AI) болон машин сургалт(ML) суурьтай апп, хэрэгсэл, робот бүтээх, ашиглах тал дээр өрсөлдөж, уралдаад эхэлсэн байна.

Гэвч энэ хувьслын цаан өөр нэгэн чухал асуудал тодорч байгаа юм. оюутнууд энэ хурдтай өөрчлөгдөж, хувьсаж буй ажлын орчинд шууд хөл тавихдаа бэлэн үү?

Анстоп хайрин карт: Чадвар болон хиймэл оюун ухааны тайлан 2024-д коллеж төгсөгчдийн ажилд хэр бэлэн байгаа байдлыг харьцуулан дүгнэсэн байна. Улмаар ажлын байранд шинээр ирж буй төгсөгчдийг хүний нөөцийн мэргэжилтнүүд дүгнэхдээ, тэдний 69 хувь нь ердөө бага зэрэг бэлтгэгдсэн, 23 хувь нь огт бэлтгэлгүй, 8 хувь нь бэлэн гэж үзэж болмоор гэсэн байна. Харин залуу үеийнхний өөрсдийн дүгнэлтээр тэдний 53 хувь нь бага зэрэг бэлтгэгдсэн, 22 хувь нь огт бэлтгэлгүй гэж үзэхүйц, 25 хувь нь бэлэн гэдгээ итгэлтэйгээр илэрхийлж байна гэжээ.

Коллежийн сургалтын хөтөлбөр хоцрогдсон уу?

Төгсөгчдийн мэдлэг, мэдээлэл ийм зөрүүтэй байгаагийн үндсэн шалтгаан бол хэт хоцрогдсон сургалтын хөтөлбөр хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. хэт хоцрогдсон хөтөлбөрөөр бэлтгэгдсэн шинэхэн төгсөгчид өнөөгийн түргэн хувирамтгай, технологид төвлөрсөн ажлын байранд яахаа мэдэхгүй самгардах болж. Иймд хүний нөөцийн мэргэжилтнүүд Z үеийнхний ердөө 18 хувь нь орчин цагийн ажлын байранд шаардлагатай техникийн болоод салбарын тусгай чадвар, стратеги, манлайлал, аналитик ур чадвар, багийн ажиллагаа, харилцаа, мэдээлэл боловсруулах, хиймэл оюун ухаан зэрэг чадваруудад бэлтгэлтэй байна гэж мэдээлжээ. Түүнчлэн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 68 хувь нь дээрх чадварын зөрүүг коллеж болон байгууллагуудын харилцаа холбоо дутмаг байдагтай холбон тайлбарлаж байна.

Ирээдүйд зайлшгүй шаардлагатай чадварууд

Хэдий асуудал ийм байгаа ч залуу үеийнхэн ирээдүйд зайлшгүй шаардлагатай чадваруудыг чухалчлан үзэх болжээ. Тэд амжилттай ажиллахын тулд техник эзэмших, мэдээлэл, хиймэл оюун ухаантай харилцан ажиллах, баттай харилцаа холбоо чухал гэдгийг ухамсарлан ойлгодог босон гэнэ. Тухайлбал, мөрөөдлийн ажилдаа ороход ямар чадвар хэрэгтэй гэдгийг асуухад тэдний дийлэнх нь техникийн болон тухайн салбарын чадвар онц шаардлагатай гэж үздэг талаараа хариулсан байна. мөн багаггүй хэсэг нь хиймэл оюун ухаан, аналитик, багийн ажиллагаа, манлайлал зэргийг чухал гэж үздэгээ илэрхийлжээ.

Харьцуулж үзэхэд, залуу үеийнхний 54 хувь нь хиймэл оюун ухааныг зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг хэмээн үзэж байгаа бол, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ердөө 16 хувь нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд үүнийг хамгийн чухал чадваруудын нэг гэж үздэг байна.

Сургуулиас гадуурх сургалт олширч байна

Асуулгад оролцсон Z үеийнхний 60 гаруй хувь нь ирээдүйнхээ төлөө сургуулиас гадуур цахим сургалт, хөтөлбөр, дадлагад сууж, уралдаан тэмцээнд оролцон байгууллагуудын тавьдаг шаардлагад тэнцэхээр мэрийдэг гэнэ. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар ч гэсэн 81 хувь нь тэдний байгууллага тийм сургалт зөвлөгөөн зохион байгуулдаг гэдгийг мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
02025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
02025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
02025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
02025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01