Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
11 сарын 3. 21:150

Ажил дээрээ амжилт гаргахын тулд хамт олонтойгоо утга учиртай холбоо тогтооно гэдэг тийм ч амар юм биш. Ихэнх хүмүүс хамт олонтойгоо ердөө өнгөцхөн л танил байдаг. Нэгнийхээ амьдралын асар өчүүхэн хэсгийг мэддэг, хэлэлцдэг, харин цаана нь ямар хүн, ямар зан араншин байгааг төдийлөн мэддэггүй.

Тэгвэл энэ байдлыг өөрчлөхөд хэдхэн товчхон асуулт байхад л болно хэмээн сэтгэл судлаач Ричард Дэвис зөвлөжээ. Тэрээр хорь гаруй жилийн турш сагсан бөмбөгийн багаас эхлээд Канадын спорт хувцас үйлдвэрлэгч том компаниудын гүйцэтгэх захирлуудын зөвлөх хийж байжээ.

“Хүний мянга мянган өөр өөр араншин ерөнхийдөө таван сууриас бүтдэг. Би хувьдаа тэр тавыг хүний хувийн чанарын хар зураг гэж нэрлээд байгаа. Тэр тав бол ухаан, сэтгэл хөдлөл, харилцаа, хяналт, хичээл зүтгэл” хэмээн Дэвис ярьжээ.

Тэрээр “Сайн таних нь” номондоо дээрх таван суурь чанарыг танихын тулд хүнээс асуух энгийн дөрвөн асуултыг бичсэн байна.

  1. Багадаа хэнээс үлгэр дуурайл авдаг байсан бэ?
  2. Тэр хүнээсээ одоо юугаараа өөр эсвэл нийтлэг вэ?
  3. Дотны найзууд чинь ямар хүмүүс байдаг вэ?
  4. Ямар хүнтэй найзлахыг хүсдэггүй вэ?

Бага залуу насандаа ямар хүн байсныг нь мэдсэнээр хамт олон эсвэл өөр хэний ч гэлээ нарийн зүйлсийг мэдэж болдог гэнэ. Дэвисийн зөвлөснөөр дээрх дөрвөн асуулт тус бүрдээ ярианы сэдэв болон үргэлжлэх боломжтой аж.

Дээрх асуултуудын хариуг мэдэж авснаар хамт олонтойгоо илүү дотно, эелдэг харилцах боломж бүрдэх юм. Хэрэв ажлын чинь хамтрагч дандаа яриа хөөрөөтэй экстроверт найзуудтай бол дараа хамт кофе уунгаа элдэв юм ярилцвал дуртай байх нь дамжиггүй.

Хүнтэй сайхан харилцаа тогтоохын тулд хамгийн гол нь тухайн хүний суурь үзэл бодлыг ойлгож, түүнд нь тохирсон харилцаа үүсгэх хэрэгтэй байдаг аж. 2023 оны нэгэн судалгааны тайлангаас үзэхэд ажил дээрээ дотно, найрсаг харилцаатай хамт олонтой хүмүүсийн 85 хувь нь хамт олныхоо ачаар амжилтад хүрсэн байдаг гэнэ.

Гэхдээ Дэвис дээрх дөрвөн асуултаас өмнө заавал ойлгох ёстой нэг зүйлийг сануулжээ. Түүнийхээр хүн бусдыг таних гэхээсээ өмнө эхлээд заавал өөрийгөө сайн таних хэрэгтэй гэнэ. Өөрийгөө сайн таниж чадсан хүн бусдыг танихдаа ч гэсэн гарамгай болдог аж.

Учир нь хүмүүсийг өөртэйгөө харьцуулж, адилтгаж, эсрэгцүүлж үзсэнээр тухайн хүний чухамдаа ямар хүн гэдгийг илүү сайн ойлгож болдог гэнэ. Мөн эсрэгээрээ бусдыг илүү их таних тусам өөртэйгөө ч улам сайн танилцдаг талтай аж. Тухайлбал, сэтгэл судлаач Фульет Хан “Заримдаа бусдын нүднээс бахархал олж харах хүртлээ хүмүүс өөрийнхөө ямар хүчтэйг ойлгодоггүй” гэсэн байна.

Түүнчлэн сэтгэл судлалын профессор Тамар Гэндлерийн зөвлөж байгаагаар хүн дотоод Сократаа сэрээж өөрийгөө танихад туслуулж болдог гэнэ. Учир нь Сократ бүх зүйлийг яагаад хэмээн асуудаг байсан гэдэг.

Тиймээс яг л Сократтай ижил аргаар бүгдийг сурах хэрэгтэй хэмээн Тамар Гэндлер зөвлөсөн юм. Жишээлбэл, өөрөөсөө яагаад өөртөө итгэхэд бэрх байдаг юм бэ? Би яагаад алдаа гаргахаас айдаг юм бол? Яагаад гадаад төрх надад чухал санагддаг вэ? Гэх зэргийг асууж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48