Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
11 сарын 1. 17:110

Ажил, ажил, ажил гээд амьдрах зав байхгүй байгаа юм шиг санагдаад байвал та ганцаараа биш. Энэ онд олон улсад салбар бүрийн ажилтнуудын 82 хувь нь ажлаас халширч байгаа гэх судалгаа гарсан байна.

“The happy 9-5” блог хөтөлдөг ажлын сэтгэл зүйч Тина Арамсү, Элэни Жианнакуди нар тэгвэл, ажлаас халшралгүй, ажил, амьдралынхаа тэнцвэрийг хэрхэн хангах талаар өөрсдийн зөвлөгөөгөө цахим орчинд хуваалцжээ.

1. Чөлөөт цагаа ажлын цаг мэт нарийн төлөвлө

Ажил, уулзалт, хурал, эмчийн цаг гэх мэтийг төлөвлөдөг шиг хобби, амралт гээд бүгд өөр өөрийн цагтай байсан нь дээр гэж Жианнакуди зөвлөжээ.

Түүний зөвлөснөөр бол амарч, эрч хүчээ сэлбэж, өөрийн амьдралыг мэдрэхэд юу хамгийн чухал байгааг тодорхойлох хэрэгтэй гэнэ.

Тэрээр “нэгэнт амьдралын ямар үед юу чухал гэдгээ тодорхойлчихвол түүнийгээ луужин болгож, долоо хоногоо төлөвлөхөд хялбар байдаг” гэжээ.

Мөн ажлын бус цагаар сайтар амарч, эрч хүчээ сэлбэх нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг гэнэ.

2. Чөлөөт цагаар ажлын тухай ярихаа багасгах хэрэгтэй

Нэгэнт ажлын цаг дууссан бол ажлын талаар аль болох бага ярих нь чухал талаар Армасү зөвлөсөн байна.

Түүний хэлснээр ажлын бус цагаар ажил яриад байвал ажлын төлөвлөгөө, хугацаа зэрэгт санаа зовж, өөртөө цаг зарцуулж чадахгүйд хүрдэг гэнэ.

Түүнийхээр ажлын бус цагаар ажил ярих нь зөвхөн ажлын амжилтаа тэмдэглэж байгаа үед л зохистой аж.

3. Чөлөөт цагийг зөвхөн гэрийн ажилд зарцуулж болохгүй

Ажлын бус цагийг аливаа өөр зүйлийг заавал хийх, дуусгах шаардлагатай гэж бодсоор өнгөрүүлж болохгүй талаар тэд зөвлөжээ.

Мэдээж гэрийн ажил бол шаардлагатай. Гэхдээ гэрийн ажлаас илүү эрч хүч сэлбэх, таашаал, амралт өгөх зүйлд ч гэсэн цаг гаргах хэрэгтэй.

Гэрийн ажилдаа хэт их анхаарснаар төлөвлөгөө хяналтаас гарч, бусад ажил амжихгүй байх талтай гэнэ.

4. Ажил уян хатан хуваарьтай байх тусам амрах цагаа ашигла

Таны ажил хэдий чинээ уян хатан хуваарьтай байна, төдий чинээ амрах цагаа сайн ажиглах нь зүйтэй.

Хэрэв та өглөө илүү эрч хүчтэй байдаг бол өдрийг давахад юу хамгийн тустай байна, түүнийгээ өглөө амжуулах хэрэгтэй гэнэ.

Жишээлбэл, зарим хүн өглөө унтаж, сайн хооллож, дасгал хөдөлгөөн хийж байж ажил хийх урам зоригтой болдог бол, зарим хүн ердөө өглөөний цайгаа тухтай уухад л бэлэн болдог онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49