Цагийн юмыг цагт нь үлдээхүй
10 сарын 15. 11:420

Дараагийнхаа ажлыг хийхдээ өмнөх ажлаасаа болж “шартаж” байсан уу? Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр завгүй өдрийг өнгөрөөхөд өмнөх ажлаа бодсоор байтал дараагийн ажлаа олигтой гараас гаргахад хэцүү үе байдаг. Улмаар хайран цаг алдах нь бий. Тэгвэл, ажлаа эхлэхээс өмнө дараах зүйлсийг хийж хэвшвэл, анхаарлаа төвлөрүүлэхэд тустай гэнэ.

Ажиллах орчноо бүрдүүл

Орчин маш чухал. Бидний тархины үйл ажиллагаа үргэлж өөр хоорондоо холбогдож байдаг. Тиймээс зөвхөн тухайн ажлыг хийхэд тусгайлан зориулсан орчинд орвол, өөр зүйлд сатааралгүй ажиллаж чадна. Иймд ойр орчимдоо хөглөрсөн олон юмыг цэгцэлснээр толгой цэгцтэй ажиллаж, ямар нэгэн багаж, хэрэгсэл шаардлагатай болох тоолонд анхаарал сарниулахгүйн тулд хэрэгцээтэй бүхнээ бэлдэж, бусдын яриаг тоохгүйн тулд тусдаа өрөө, эсвэл дуу тусгаарлагчтай чихэвч хэрэглэх зэрэг аргаас туршиж болох юм.

Таван минутын бясалгал

Ажил дээр ирмэгц тархи маш олон зүйлийг хүлээн авч, их ачаалал үүрч эхэлдэг. Тийм учраас түр завсарлаж тархиа амраах нь маш үр дүнтэй. Үүний тулд заавал бясалгалын мэдлэг, мэргэжилтэй байх шаардлагагүй. Ердөө ажил дээр очмогцоо таван минут бясалгачихад л цайны цаг хүртэл бүргэд шиг хурц хараатай болно гэж мэд.

Тархиа цэгцэл

Ажиллах орчноо цэглэн бэлддэгтэй ижил тархиа ч гэсэн цэгцэлж бэлтгэхэд сайн шүү. Үүний тулд бодогдож байгаа бүхнээ цаасан дээр бичихээс эхлэх хэрэгтэй. Яг л тархиндаа хөглөрсөн олон эд хогшлыг цэгцэлж, цэвэрлэж байгаатай адил бүгдийг нь бичиж байгаад төлөвлөхөд үр дүнтэй байдаг. Нэгэнт бүх юмаа бичсэн бол тэндээсээ хэрэгцээгүй, огт чухал биш зүйлсээ дарж, нэн даруй шаардлагатай биш юмсаа хойшлуулж, бусдыг оролцуулах, тусламж хэрэгтэй ажлуудаа ялгаж, яг одоо хийх шаардлагатайг нь харин төлөвлөх хэрэгтэй. Ингэсэн цагт их ажлын өөдөөс ханцуй шамлан дайрахад хамаагүй хялбар.

Хамгийн чухал гурав

Мэргэжлийнхний хүлээн зөвшөөрч, бусдад зөвлөдгөөр нэг өдөрт төлөвлөсөн ажил гурав, эсвэл дөрвөөс хэтэрчихвэл бүтээмж эрс буурдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, аль болох цөөн юманд анхаарал хандуулах тусам тэднийгээ илүү сайн гүйцэтгэдэг аж. Иймд өдөрт гурваас илүүгүй тодорхой зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд ажиллаарай.

Хэрвээ төлөвлөсөн гурван ажлаа түргэж амжуулчихвал дараагийнхаа ажлуудыг нэг нэгээр төлөвлөгөөндөө нэмж болох юм.

Бид саад тотгороор дүүрэн хорвоо дээр ажиллаж амьдарч байна. Гэхдээ өдрийг цэгцтэй ухаан, тодорхой зорилго, тухтай орчинд эхлүүлбэл гараас их юм гарна шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49