Хэтэрхий урт хувийн хэргийг хэрхэн засах вэ?
10 сарын 14. 11:490

Хувийн хэргээ тураах цаг болсон юм биш биз? Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгааг дагаад ажил горилогчид бусдаас онцгойрох гэсэндээ хувийн танилцуулга дээрээ чадвар, туршлага, амжилт, карьерынхаа тухай хэтэрхий нарийн зүйлсийг тусгаж, хэтэрхий урт болгох нь олширсон талаар мэргэжилтнүүд ярих болжээ.

Гэтэл хэт их мэдээлэл зөв тийш чиглүүлэхгүй байх нь ч бий. Карьер чиглүүлэгч мэргэжилтэй, өөрийн хөдөлмөрөөр амжилтад хүрсэн Маделин Манн гэгч энэ талаар “Хувийн хэрэг, танилцуулга бол борлуулах гэж байгаа барааны чинь сурталчилгаа болохоос, бүтэн намтар, википэдиа хуудас биш шүү” гэж хэлжээ.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, ажил горилогч нар өөрийн чадвар, туршлага болгоныг тодотгон харуулж, дурдаж, танилцуулгадаа багтаах нь хэчнээн чадварлаг ажилтан байж чадахын баталгаа гэж боддог бол, ажил олгогч нар бүх хүний танилцуулга дээрээс тогтсон нэг, яг өөр хэрэгтэй цөөн зүйлийг л хайж, олж хардаг гэнэ. Тэгэхдээ юуг чухалчлан харах вэ гэдэг нь ихэнхдээ ажлын зар дээр дурдсан шаардлага дээр бичээстэй байдаг аж.

Гэтэл ажил олгогч нар чухалчлан үзэж байгаа чанараа ажил горилогчийн танилцуулга дундаас хайгаад суух хэцүү талтай шүү дээ.

Сүүлийн үеийн судалгааны мэдээллээс үзвэл, хөдөлмөрийн зах зээл дээр бий тавин мянга гаруй танилцуулгыг судлахад 2013 онд ажил горилогчдын танилцуулгын хэмжээ 2018 оныхоос хоёр дахин урт болж, хэрэгцээгүй хэсгүүд нэмэгдсэн байна.

Бүү хадуур

Мэргэжлийнхний зөвлөснөөр орохыг хүссэн ажлынхаа шаардлагатай танилцаж, түүнд багтсан түлхүүр үгсийг танилцуулга дээрээ ашиглах нь маш чухал, шалгарсан арга гэнэ.

LiveCareer-ийн ажил мэргэжлийн шинжээч Жасмин Эскалера ажил горилогчид хөдөлмөрийн зах зээл дээрх өрсөлдөөнөөс шалгарахын тулд илүү олон түлхүүр үг, ур чадвар, ололт амжилт гэх мэт хэсгүүдийг танилцуулгадаа оруулах шаардлагатай гэж боддог талаар шүүмжилжээ.

Мэдээж тухайн хүний чадвар, туршлага, амжилтууд чухал бөгөөд тэр дундаас хэн нэгэн хэрэгтэй чанараа олж харж магад ч гэлээ, хэт их мэдээлэл дунд төөрсөн ажил олгогч өөрт нь яг тохирсон, хайж байгаа чанараа анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй байдаг гэнэ.

Тиймээс түүний зөвлөж байгаагаар ажил олгогч уншихад хялбар байх үүднээс илгээх танилцуулга дээрээ шууд ажлын туршлагаар эхэлж, бусад хэсгүүдээ араас нь цувуулах нь зүйтэй гэнэ. Учир нь нэгэн цагт ажил олгогч нар ажил горилогчийн зорилгыг хамгийн чухалд тооцон хардаг байсан бол, одоо тэр цаг өнгөрч, тухайн ажилтан өөрийн нь байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадахыг л харах болсон гэнэ.

Түүнээс гадна ажлын туршлага хэсгийг танилцуулгын эхэнд багтааснаар олон талаараа бусад ажил горилогчоос ялгарах онцлогуудаа тодотгох сайн боломж бүрддэг аж.

Харин түүний араас ур чадвараа танилцуулбал тохиромжтой гэнэ. Гэхдээ борлуулалт, маркетинг гэх мэт ажлын бүтээмж тоогоор хэмжигддэг салбарт бол үүний оронд амжилтын тухай хэсэг орж, араас нь харин туршлага, хамгийн сүүлд боловсролоо танилцуулахыг тэр зөвлөсөн байна.

Дээд талдаа хоёр нүүр

Үүнээс өмнө олон жилийн турш хүмүүс танилцуулгаа нэг нүүрэнд багтаах ёстой гэж зөвлөдөг байлаа. Одоо харин туршлагатай мэргэжилтнүүд танилцуулгаа аль болох хоёр нүүрт багтааж, гурваас хэзээ ч хэтрүүлж болохгүй гэж зөвлөх болжээ.

Учир нь ажил горилогч нарын илгээсэн танилцуулгатай танилцаж суухад дөрвөөс таван нүүр дүүрэн танилцуулга гараад ирвэл уншихаасаа ч өмнө залхуу хүрч, тэр ажилтныг сонгох магадлал шууд буурдаг гэнэ.

Хамгийн сүүлийн туршлагаасаа эхэл

Судалгаанаас үзвэл, ажил олгогч нар ихэвчлэн ажилд орох гэж байгаа хүний хамгийн сүүлд хийж байсан ажлыг сонирхох хандлагатай байдаг гэнэ. Иймд танилцуулга дээрээ сүүлийн арван жилийн туршлага, эсвэл хамгийн сүүлд ажилласан дөрвөн газраа багтаах хэрэгтэй аж.

Харин түүнээс өмнөх туршлагаа маш товчхон дурдаж, эсвэл ажилласан газруудаа тоочоод өнгөрөхөд хангалттай гэнэ. Хэдий аливаа хүний карьерын ямар зам туулсан нь чухал хэвээрээ ч ажил олгогч нар түүх сонсоод суух завтай байдаггүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49