Сайн дарга нарын нийтлэг гурван чанар
10 сарын 4. 12:000

Муу даргатай, муухай харилцаатай газарт ажилтан тогтдоггүй талтай. Эсрэгээрээ мэдээж сайн даргатай байгууллагад ажлын зөв, эрүүл орчин бүрдэж, ажилтнууд нь тогтвортой, тайван ажиллаж, шинэ ажилтнуудыг ч олноор татдаг билээ.

Тэгвэл, хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагт багаа хэрхэн удирдах талаар “Steer Through the Storm” номын зохиолч Леа Метер сайн дарга нарт байдаг гурван нийтлэг чанарыг шулуун, тодорхой харилцаа, багаа гэсэн чин сэтгэл, бодит хүлээлт гэж томьёолсон байна.

Санаа бодлоо зөв, ойлгомжтой илэрхийлэх, багийн гишүүдээ жинхэнээсээ анхаарч халамжлах чухал гэдэг нь мэдээж. Гэхдээ энэ дундаас хамгийн онцлууштай нь бодитой, амьдралд ойр хүлээлттэй байх чадвар юм.

Метер энэ талаар “Ажил ачаалал ихтэй, хамаг юм хяналтаас гарчихсан хэцүү үед дарга бодитой, зөв хүлээлттэй байх тун нэмэртэй. Удирдагч хүн ажилчдаа ажлаас халшрах, эрүүл мэнд муудаж чөлөө авах, стресстэхээс урьдаас сэргийлэн ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахын төлөө хичээж, ажлыг зөв хуваарилж, бодит хүлээлт тавих хэрэгтэй” гэжээ.

Мэдээж ажилтан бүр хоорондоо адилгүй, онцгой байх тул ямар удирдагчийг илүүд үзэх нь бага зэрэг зөрүүтэй байх нь бий. Энэ талаар Сайн дарга, муу дарга номын зохиолч Стэнфорд сургуулийн профессор Роберт И.Саттон “сайн дарга нарт тууштай, өөрийгөө сайн мэддэг гэх мэт нитлэг энгийн чанарууд олон бий. Ерөнхийдөө сайн дарга нар өөрийнх нь удирдлага доор ажиллах ямар байдгийг ажилчдаасаа дутахгүй мэддэг байх ёстой” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49