Израилын цохилтод өртөн 492 хүн амиа алджээ
9 сарын 24. 11:070

Ливан дахь “Хезболла” бүлэглэлийг онилсон Израилын агаарын цохилтын улмаас 492 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.

Хоёр талын цэргийн ажиллагаа нь өргөн хүрээг хамарсан дайнд хүргэж болзошгүй байгаа тул дэлхийн томоохон гүрнүүдийн зүгээс хүлээц тэвчээртэй байхыг уриалж байна.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, амиа алдсан хүмүүсийн дунд 35 хүүхэд, 58 эмэгтэй байснаас гадна 1645 хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн хэд нь энгийн иргэн болон хэд нь цэргийнхэн байсныг мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн сайд Фирасс Абиадын хэлснээр, агаарын цохилтын улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж, Ливаныг “өөр нэгэн Газын зурвас” болгохыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулган хуралдаж буй энэ үед хурцадмал байдал даамжирч буй нь туйлын аюултай бөгөөд түгшүүр төрүүлж байгааг дурдаад “бараг бүрэн хэмжээний дайн болж байна” гэж нэмж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, хүмүүсийг орон гэртээ аюулгүй буцан очих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байна гэсэн бол Пентагон болзошгүй эрсдэлийг харгалзан Ойрх Дорнод руу “цөөн тооны” нэмэлт цэрэг илгээж байгаагаа зарласан байна.

Газын зурвас дахь дайнаас үүдэлтэй Израил болон “Хезболла”-гийн хоорондох хил дамнасан тулаан бүтэн жил орчмын турш үргэлжилж байгаа бөгөөд олон зуун хүн амь үрэгдсэний ихэнх нь “Хезболла”-гийн дайчид бөгөөд олон арван мянган хүн дүрвэжээ.

“Хезболла” бүлэглэлийнхэн ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаа ба Газ зурваст гал зогсоох хүртэл хил дамнасан халдлагуудаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Эдгээр хоёр бүлэглэлийг Иран улс дэмжиж байгаа бол Израил, Их Британи болон бусад улс оронд тэдгээрийг террорист байгууллага гэж үздэг.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05